Д.Ганзоригийн хувьд, /2013.04.12/-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож байлаа. Улмаар Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа буюу /2020.06.02/-нд зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон. УДШ-ийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил. Дараа жил буюу 2026 оны зургаадугаар сарын 02-нд солигдоно.
Тэрбээр, саяхан МАН-ын даргаар Н.Учралыг, АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгээд буй.
УИХ-ын 2025.01.24-нд намрын чуулганы сүүлийн өдөр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа “УДШ-ийн ерөнхий шүүгчээр Д.Ганзориг ажиллаж байгаа үед газрын нэг ч наймаачинд хариуцлага тооцож чадахгүй” гэж мэдэгдсэн юм. Товчхондоо, чуулганы индэр дээрээс УДШ-ийн шүүгч Д.Ганзоригтой дайн зарлаж байсан билээ.






