Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна


Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч амь насыг нь хөнөөсөн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд тухайн амь насаа алдсан иргэнийг бусдын гарт амиа алдсан уу, бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан уу гэдгийг нарийн тогтоох ажиллагаа хийгдэж байгаа аж. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй,, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. 
Буга зэрэг зэрлэг амьтад өвөлжилт хүндэрч байгаа энэ үед өвс тэжээл хайх зэргээр суурьшлын бүсэд олноороо орж ирэх болсон тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж, энэхүү мэдээллийг нийтэллээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ