Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хараа гол үерийн аюултай түвшинд хүрсэн байна



Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баянгол сумаар дайран урсдаг “Хараа” голын түвшин 20-60 см нэмэгдэжүерийн аюултай түвшинд хүрсэн тухай мэдээллээ.

Баянгол сумын Ус, цаг уурын станцаас ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 7, 8, 9-ний өдрүүдэд нутгийн хэмжээнд аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.  Иймээс ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Эдгээр өдрүүдэд хүүхэдбагачуудыг голын ойролцоо тоглуулахгүй байх, гарц гармаар гарах, аялал зугаалганд явахдаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөлөө. Зөвлөмжийн дагуу үер усны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав. Тус сумын хувьд олон улсын авто зам дайран өнгөрдөг, хөл хөдөлгөөн ихтэй онцлог сум юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ