Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төв аймагт цасанд суусан автомашиныг татан гаргажээ


Төв аймаг, Сэргэлэн сум Авдар багийн “Ээж хад” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 60 км, сумын төвөөс урд зүгт 48 км/ суудлын автомашинтай 4 иргэн /2 том хүн, 2 хүүхэд/ цасанд суусан гэсэн дуудлага 11.16-ны өдрийн 16:26 цагт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  “Toyota Hilux” загварын 4 зорчигч /2 том хүн, 2 хүүхэд/-той суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан байна. 
Мөн Дорноговь аймаг, Сайншанд сум 6 дугаар баг автозамын хажуу руу суудлын автомашин онхолдож автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлага бүртгэгдсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашинд иргэн Б /63 настай, эрэгтэй/, Ч /33 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 10 минут ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмчид хүлээлгэн өгсөн гэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ