Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мэргэжлийн боксоор нэг ч ялагдалгүй яваа Э.Цэндбаатар дараагийн тулаанаа хийнэ


Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар Хойд Америкийн аваргын бүсийг хамгаалах ээлжит тулаанаа өнгөрсөн долоодугаар сард хийсэн. Тэрбээр АНУ-ын шилдэг боксчин Галиндотой тулж, илт давуу оноогоор ээлжит ялалтаа байгуулсан юм. Энэ түүний дараалсан 13 дахь ялалт байв.
Тэгвэл түүний дараагийн тулааны тов гарчээ.
Тодруулбал, ирэх арваннэгдүгээр сарын 7-нд АНУ-ын Флорида мужийн Тампа хотод Мексикийн боксчин Брэндон Бенитестэй тулалдах аж. Түүний өрсөлдөгч мэргэжлийн боксын рингэнд 25 тулалдахад 21 ялсан амжилттай. Харин Э.Цэндбаатар нэг ч ялагдалгүй яваа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ