
Төрийн өмчит компани/ТӨК/-ийн захирлын цалинг УИХ-ын гишүүн, сайд нарын цалинтай дүйх хэмжээнд болгож бууруулжээ.
Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “ТӨХК- ийн захирлуудын цалин маш өндөр, урамшуулал нь мөн өндөр. Компани алдагдалтай ажилласан ч авдаг, ашигтай ажилласан ч авдаг. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелэсэн биелээгүй хамаагүй цалингаа авдаг. Ийм байдлыг цэгцэлж байгаа. УИХ-ын гишүүн, сайдын нарын цалинтай дүйцүүлэх хэмжээнд сарын тогтмол цалинтай. Улирал бүр үр дүнгээр урамшуулж нэмэгдэл олгодог, жилийн эцэст үр дүнгээр нь буюу үйлдвэрлэлийнх нь төлөвлөгөө биелэсэн үү, үр ашигтай ажиллаж чадсан уу, зардлаа бууруулж чадсан уу, ямар ашиг орлого олов гэдгээс хамаарч урамшуулдаг болох тогтолцоонд шилжүүлэх ажлыг хийж байна” гэв.
ТӨК нь ашигтай ашиггүй ажиллаж байгаагаас үл хамаарч захирал нь сарын 30 орчим сая төгрөгийн цалин авахын зэрэгцээ төлөвлөгөө нь биелэсэн эсэхийг үл харгалзан үр дүнгийн урамшуулал авч хэдэн зуун саяыг халаасалж холгож байсан буруу жишиг ийн зогсож байна.
УИХ-ын гишүүн болоод сайд нарын сарын цалин хамгийн багадаа 6 орчим сая төгрөг байдаг. Тиймээс ТӨК-ийн захирлуудын сарын цалин дээрх жишгээр тогтож байна гэсэн үг юм.