МОСКВА./ Радио Sputnik/. Дэлхийн II дайнд оролцож явсан 96 настай ахмад дайчин Жузеппе Патерно Италид дээд сургууль төгссөн хамгийн өндөр настай хүн боллоо гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Хэдхэн хоногийн өмнө тэрбээр Палермогийн их сургуулийн төгсөлтийн хамгийн сүүлийн шалгалтаа амжилттай өгсөн байна. Тус их сургуулийн Социологийн тэнхимийн профессор Францческа Риццуто энэ үйл явдлыг “залуу оюутнуудад үлгэр жишээ болж байна” гэж дүгнэн хэлжээ.
“Одоо л сурахгүй бол дахиж хэзээ ч боломж олдохгүй гэж бодоод би 2017 онд их сургуульд бүртгүүлэхээр шийдсэн. Гурван жил суралцаад диплом авахад жаахан оройтож дээ гэсэн бодол төрсөн боловч ер нь үзээд алдая гэж би өөрөө өөртөө хэлсэн юм” хэмээн Патерно дурсан ярьж байна.
Жузеппе Патерно Сицили аралд ядуу гэр бүлд төржээ. Тэрбээр тэнгисийн цэргийн флотод алба хашиж байхдаа дэлхийн II дайнд оролцсон байна. Дипломын ажлаа бичихдээ Патерно интернэтээс бүрэн татгалзаж 1980-аад онд үйлдвэрлэсэн бичгийн машин, ном, хэвлэмэл материалуудыг ашигласан гэнэ.
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг