Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Түмэн эх” чуулгынхан стандартад нийцсэн гэр театртай боллоо


“Түмэн эх” чуулгын шинэ барилгыг энэ сарын 15-нд ашиглалтад оруулжээ. Тодруулбал, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн баруун талд байрлах “Түмэн эх” чуулгын хуучин байр нь намхан таазтай, зай талбай багатай учраас тоглолт зохион байгуулахад хүндрэлтэй гэдэг шалтгаанаар 2023 онд нураасан билээ. Тэгвэл уг чуулгын шинэ барилгыг Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн хойно байрлах талбайд стандартын дагуу, 900 ам метр хэмжээтэй гэр театр болгон шинэчилсэн байна. Монгол түмний бахархал болсон ардын урлаг нь зөвхөн монголчуудын төдийгүй гадаадын жуулчдын үзэж, харах, сонсох, сонирхох дуртай үзвэрийн нэг болсоор ирсэн. Ардын урлагаа уламжлалынх нь дагуу өвлүүлэн хөгжүүлж, гадаад, дотоодынхонд таниулан сурталчлахад ихээ¬хэн үүрэг гүйцэтгэж буй үндэсний хэмээх тодотголтой, тоотой хэдхэн байгууллагын нэг бол цомхон бүрэлдэхүүнтэй ч час хийсэн тоглолттой “Түмэн эх” чуулга юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ