
Монгол Улс 2025 оны эхний долоон сарын байдлаар 7 тонн алт худалдан авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ онд Алт-3 аяныг хэрэгжүүлж, ТЭЗҮ нь бэлэн алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алт-3 аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан. Үүнээс шалтгаалж алтны салбарынхан хүлээлтийн байдалд байна.
Хүдэр боловсруулах үйлдвэрийг Баянхѳндийн ил уурхайтай зэрэгцээ барих бѳгѳѳд жилд 650,000 тонн хүдэр боловсруулна. Уурхайн ашиглалтын хугацаанд 4.0 г/т дундаж агуулга бүхий нийт 4.0 сая тонн хүдрийг боловсруулна. Хүдэржилт нь газрын дѳт гүнд буюу хүдрийн дийлэнх хэсэг нь газрын гадаргаас доош 100 метрийн гүнд байна. 2023 оны ТЭЗҮ-д овоолгын хүдрийн материалыг боловсруулахдаа уламжлалт буюу бутлан, тээрэмдэж, баяжуулан, нүүрстэй уусгах технологиор алтыг ялгаж авахаар тѳлѳвлѳсѳн. Боловсруулах мѳчлѳг нь усны нѳхѳн сэргээлтийг хамгийн ѳндѳр түвшинд байлгах, усгүйжүүлэх үйл явцыг хамгийн үр дүнтэй буюу хаягдлын чийгшлийг 15%-д байлгах, химийн болон урвалжийн хэмжээг бууруулж, байгаль орчны нѳлѳѳллийг хамгийн бага түвшинд байлгахаар төлөвлөсөн. Тѳслийн хугацаанд металл авалт 93 хувь байх бѳгѳѳд Баянхөндий ордоос нийт 476,000 унц алт үйлдвэрлэнэ.