Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Энэтхэг: Хуурамч элчин сайдын яам мөнгө луйвардаж байжээ


Энэтхэгийн Дели хотын ойролцоо түрээсийн байранд хуурамч элчин сайдын яамыг ажиллуулж байсан эрэгтэйг тус улсын цагдаа нар баривчилжээ. Мөн баривчилгааны үеэр хуурамч дипломат дугаартай автомашиныг нь хураан авсан байна. Тухайн этгээд хуурамч элчин сайдын дүрээр мөнгө луйварддаг байсан.

Тухайлбал, Себорга эсвэл Вестарктика гэх улсын элчин сайд хэмээн өөрийгөө танилцуулж, гадаадад ажил олж өгнө гэх худал амлалтаар мөнгө авдаг байсан нь тогтоогдсон.

Энэтхэгийн хойд хэсэгт байрлах Уттар Прадеш мужийн тусгай ажлын хэсэг Сушил Гулегийн албан хаагчийн мэдээлснээр, 47 настай Харшвардхан Жайн хуурамч элчин сайдын дүрээр эдгээр хэргийг үйлдсэн байна. Баривчилгааны үеэр түүний гадаадын удирдагчидтай хамт авхуулсан мэт хуурамч гэрэл зургийг олсон. Мөн Энэтхэгийн Гадаад хэргийн яам болон 30 гаруй улс орны хуурамч тамга тэмдгийг илрүүлсэн байна.

Жайн өдгөө гадаадын оффшор дансаар дамжуулан мөнгө угаасан гэх хэргээр шалгаж байна. Мөн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуурамчаар үйлдсэн, хадгалж байсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Цагдаа нар Жайнийн түрээсийг байрнаас хуурамч дугаартай, гадаадын төрийн далбайг хатгасан дөрвөн автомашиныг хурааж авахаас гадна 52 мянган ам.доллартай тэнцэхүйц рупиг илрүүлсэн. Жайн болон түүний өмгөөлөгч одоогийн байдлаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ