Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Ёохор хатар-2025" наадам Хэнтий аймгийн Батширээт суманд болно

"Ёохор хатар-2025" наадам 2025 оны долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт суманд болно. 
Энэхүү наадам нь түүх соёлоо нандигнан өвлөж, эв нэгдлээ ёохорын хэмнэлд нэгтгэсэн Буриад түмний өв соёл, уран ухааныг өргөмжлөн тэмдэглэх зорилготойгоор 2014 оноос санаачлан зохион байгуулжээ.
Наадмын үеэр ”Ёохор хатар” бүжгийн уралдаан, ”Хатар жороо” морины уралдаан, буриад сурын харваа,  буриад бөхийн барилдаан, сээр шалгах тэмцээн, "Аялгата буряад хэлэмнэй" уран уншлагын уралдаан тус, тус зохион байгуулна.
Ардын гар урлал, амтат хоол, аялал жуулчлалын цогц хөтөлбөрүүд таныг угтах болно хэмээн амлаж буй.
НААДМЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР





скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ