
Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт баригдаж байсан 15 айлын орон сууцны хоёрдугаар давхраас 71 настай эрэгтэй өчигдөр унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан С.Баярбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр “Тухайн хүн барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан бөгөөд ослын талаар 13:30 цагийн орчимд дуудлага бүртгэгдсэн. Хэргийг шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу үргэлжилж байна” гэлээ.