Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг өглөөний цайны гудамжтай болно


Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо буюу ЕБ-н 45 дугаар сургуулийн урд талбайд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зуны түр үйлчилгээ тун удахгүй нээгдэнэ.
Одоогоор түр үйлчилгээний бэлтгэл, бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Голден билэгт ХХК нь дүүргийн Засаг даргад "Өглөөний цай" төсөл хэрэгжүүлэх хүсэлтийг ирүүлсэн.
Уг хүсэлтэд Өглөөний цай хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнд шаардагдах төсөв, санхүү, шаардлагатай бүтээн байгуулалтыг компани өөрийн хөрөнгөөр барих зэрэг агуулгыг тусгасан. Мөн ССАЖЗЯ-наас жуулчдад зориулсан гудамжтай болох тухай албан бичгээр ирүүлсэн чиглэл, нийслэлийн Засаг даргын санаачилсан Сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2025 оны 7 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1 хүртэл зуны түр зөвшөөрлийг олгосон.
Тус гудамжинд архи, согтууруулах ундаа, тамхи зэргээр үйлчлэхгүй бөгөөд их хотын иргэн та эрүүл эко өглөөний цайгаа эндээс уугаарай.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ