Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хориглоно


Баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг 2030 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглох тухай хуулийн төсөл удахгүй УИХ-аар батлагдах болж байна.
Үе, үеийн Засгийн газар баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хязгаарлах санаачлага гаргаж байсан ч бүтэлгүйтэж ирсэн. Харин энэ удаад Засгийн газраас Нийслэлийн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь УИХ-аар хэлэлцэгдэн, олонхийн дэмжлэг хүлээгээд буй.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1.3 сая тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Гэвч орон нутгийн замд хөдөлгөөн үйлдэж явахдаа зам тээврийн осолд өртөж байгаа тээврийн хэрэгслийн дийлэнх нь буюу 74.4 хувийг баруун талдаа жолооны хүрдтэй автомашин эзэлдэг судалгаа гарсан аж. Ингэхдээ гүйцэт түрүүлэх үед голчлон энэ осол гардаг байна.
Иймд зам тээврийн ослыг бууруулах, мөн Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа зүүн гарын жолооны дүрэмд нийцүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг сааруулах зэрэг зорилго дор дээрх төсөл өргөн баригджээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ