Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Трамп муу мэдээ дуулгаж эхэллээ


АНУ-ын засгийн газар наймдугаар сарын 1-нээс эхлэн импортын бараанд ногдуулах шинэ, өндөр татварын тухай мэдээг бусад улс оронд захидлаар илгээж эхлэх гэж байгааг Трамп мэдэгдлээ. Баасан гаригт эхний ээлжийн 10-12 захидлыг илгээжээ. Ойрын өдрүүдэд илүү олон улсад захидал илгээх аж.
Шинэ импортын татвар нь 10-70 хувийн хооронд хэлбэлзэнэ. Цөөнгүй улсын импортын бараа бүтээгдэхүүнд дор хаяж 10 хувийн татвар ногдуулах бол бусад улсаас 50 хувийн татвар авна Трамп өмнө нь мэдэгдэж байв. Гэтэл дээд хязгаарыг 70 хувь болгон нэмэгдүүлжээ.
Чухам аль улсын ямар бараа гэх зэрэг нарийн мэдээллийг Трамп мэдэгдээгүй байна. Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Захидал илгээгээд ямар татвар төлөхийг нь хэлээд хэлээд явчих нь илүү амар" гэжээ.
Улс орнууд тохиролцоонд хүрэхээр улайрч байгаа тул Трамп импортын татварын хувь хэмжээний талаар хэлэлцээ хийх эцсийн хугацааг долдугаар сарын 9 гэж тогтоосон билээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ