Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ө.Шижир: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хайгуул хийх гэсэн компанийн төлөөлөл рүү буудсан тохиолдол гарсан


"Төр өөрөө зөвшөөрөл өгсөн бол түүнийгээ хамгаалж, саадгүй үйл ажиллагаа явуулдаг байдлыг хангаж өгмөөр байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд зургаан сарын 11-ний өдөр хайгуул хийх гэсэн компанийн төлөөлөл рүү буудсан тохиолдол хүртэл гарсан. Энэ асуудлыг засгийн газар анхаарахгүй бол манай гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй" гэж УИХ-ын гишүүн Ө.Шижир хэллээ. 
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Засгийн газрын танилцуулга дунд "Алт3" хөтөлбөр олон давтагдаж байна. Монгол Улсын алт, зэс, хүдэр, нүүрс гэх мэт байгалийн баялгаасаа төсөв нь хэт хамааралтай улс. Дэлхийн зах зээл дээр алт нэг бүтээгдэхүүний үнэ уналаа гэхэд манай төсөв тэр чигтээ дагаж хөдөлдөг. Нүүрсний үнийн уналтаас шалтгаалаад 3.3 их наядын төсвөө танаж байна. Иймд алт гэхгүйгээр бусад эрдэс баялгуудаа хэрхэн эдийн засагт оруулах вэ гэдгээ засгийн газар бодох шаардлагатай байна. Уран, газрын ховор гэх мэт. Засгийн газар олгосон зөвшөөрлөө өөрсдөө хамгаалдаг байх хэрэгтэй. Төр нь зөвшөөрөл өгөөд компани хайгуулаа хийе гэхээр орон нутгийн иргэд нь, төлөөлөгчид жадлан эсэргүүцдэг. Хамгийн сүүлд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд зургаан сарын 11-ний өдөр хайгуул хийх гэсэн компанийн төлөөлөл рүү буудсан тохиолдол хүртэл гарсан. Энэ асуудлыг засгийн газар анхаарахгүй бол манай гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Бид хөрөнгө оруулалт татан авч чадахгүй шүү дээ. Төр өөрөө зөвшөөрөл өгсөн бол түүнийгээ хамгаалж, саадгүй үйл ажиллагаа явуулдаг байдлыг хангаж өгмөөр байна гэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ