Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Иран Катар дахь АНУ-ын бааз руу баллистик пуужингууд харвав


Даваа гарагт /2025.06.23/ Иран Катар дахь АНУ-ын цэргийн бааз руу баллистик пуужингууд харважээ. Тус халдлагын улмаас хүн бэртэж гэмтээгүй юм. Иран нийтдээ 14 пуужин харвасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уг явдлыг сул хариу арга хэмжээ байсан гэж хэлжээ. Харин Ираны дээд удирдагч Аяатолла Али Хамэнэй мэдэгдэл хийхдээ “Бид хэн рүү ч халдаагүй, бас хэн нэгэн бидэнд халдахыг зөвшөөрөхгүй. Бид хэний ч түрэмгийлэлд захирагдахгүй, энэ бол Иран үндэстний логик” гэсэн юм.
Гэхдээ Иран пуужин харвахаасаа хэдэн цагийн өмнө дипломат шугамаар АНУ болон Катарын эрх баригчдад урьдчилж мэдэгджээ. Трамп үүнийг эерэг дохио гэж хүлээн авсан байна. Тэр Truth Social дээрх өөрийн хаяг дээрээ бичихдээ “Иран урьдчилж сануулга өгсөнд талархаж байна. Үүний үр дүнд хүн бэртэж гэмтсэн эсвэл амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй. Магадгүй Иран одоо бүс нутагтаа энх тайван, эв найрамдлын төлөө алхам хийж чадах байх. Би Израилыг ч гэсэн ийм алхам хийхийг уриалж байна” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ