Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дартсын дэлхийн чансааг Ази тивээс анх удаа 14 настай Монгол хүү тэргүүлэв



Их Британийн нийслэл Лондон хотод дартсын спортын өсвөр үеийнхний "Advanced Tour-2025" тэмцээнд нийлбэр дүнгээр 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, Ази тивээс энэ спортын төрөлд дэлхийн чансааг тэргүүлсэн анхны тоглогч болжээ.
Тус тэмцээнд есөн орны 32 тамирчин оролцож, өчигдөр дүнгээ гаргасан ба Х.Тэргэл 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлсэн байна.
Тэрбээр 2022, 2023 онд өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 онд ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Монгол улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Мөн түүний ээж Ш.Эрдэнэтуяа, нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь дартсын ОУХМ, Монгол улсын аварга цолонд хүрсэн тамирчид аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ