Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох Таван шарын автобусны буудлын дэргэд байрлалтай Сэнтий зочид буудалд 21 хоногийн хугацаатай тусгаарлалтад байгаа иргэд тухайн зочид буудлын ариун цэвэр, орчин нөхцөлд байдалд сэтгэл дундуур байгаагаа цахим орчинд илэрхийлэн зургаа нийтэлжээ.
Зураг дээр тусгаарлалтанд байгаа охины бас өөр эх сурвалжийн хөл, гарыг харж байна. Тус буудалд тусгаарлагдсан иргэд тав дахь хоногоосоо юманд хазуулж эхэлжээ. Буудлын ажилтанд мэдүүлэхэд "бид нарыг ч гэсэн ийм юм хаздаг юм аа" гээд тоодоггүй гэнэ. Энэ буудалд тусгаарлагдаж байгаа хүмүүсээс ийм шархтай болсон хүн олон байгаа аж.
Тухайн зургаас харвал Сэнтий буудалд байрлан тусгаарлагдсан иргэд бясаанд хазуулсан байж болзошгүй юм. Түүнчлэн буудлын өрөөнд төрөл бүрийн хорхой, жоом гүйлдэх нь энүүхэнд гэнэ. Үүнээс гадна өрөөний орон доогуур бэлгэвч ч гарсан ирсэн хэмээн гомдол мэдүүлж,ариун цэврийн хувьд бохир байгааг удаа дараа мэдүүлсэн юм.
Сэнтий буудалд байрлаж буй иргэд 50 000 төгрөг, 21 хоногт 1.050.000 төгрөг төлөөд авч байгаа үйлчилгээ нь энэ ийм байж болох гэж үү!!! хариуцах эзэн,холбогдох алба нь цаашид энэ мэтээр байрлуулж буй буудлын чанар стандартыг сайтар шалган сонгон шалгаруулалт хийх хэрэгтэй болов уу.