Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нью Йорк хотод алдартай болж буй "Mongolian Momo King"



Нью Йорк хотын зургаадугаар өргөн чөлөөний "Bleecker" гудамжинд байрлалтай "Mongolian Momo King" хэмээх гудамжны монгол хоолны газар цахим орчинд амттай гэдгээрээ алдартай болж, тик ток болон бусад платформын алдартнууд зорин очдог газар болсон байна.
"Mongolian Momo King" нь монгол үндэстний хоол болох хуушуур, бууз, цуйван болон хийцтэй цайгаар хүмүүст үйлчилдэг. Жил гаруй хугацаанд Нью Йорк хотын иргэдэд хоолоор үйлчилж буй ч маш олон байнгын үйлчлүүлэгчидтэй болоод амжжээ. Тухайн гудамж цайны цагаар "Mongolian Momo King" дээр оочирлож буй урт дарааллаар дүүрдэг аж.
Мөн тэрээр ойр орчмын гэр оронгүй хүмүүст туслан хоол тараадаг ба Америк улсад гудамжны иргэдэд бэлэн мөнгө бус хоолоор туслах нь элбэг байдаг. Тэр бүрийд ойр орчмын гудамжны иргэд "Mongolian Momo King" дээр дагуулан ирж хоол авхуулдаг байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ