Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Роналдогийн дараагийн баг буюу Мессигийн эсрэг дахин тоглох уу?


Өнөө цагийн дэлхийн хөлбөмбөгийн тод од, хоёр ноён оргилын нэг Кристиано Роналдо нэгэн дуулиан шуугиантай мэдэгдлийг хийлээ. Түүний өдгөө тоглож буй баг Аль Насср Саудын Арабын лигтээ Аль Фатех клубд 3-2 гэсэн харьцаатай хожигдсон бөгөөд фэнүүд нь ч Роналдод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тэгвэл тус тоглолтын дараа Роналдо өөрийн цахим хуудаснаа "Энэ бүлэг дууслаа. Түүх яах уу гэж үү? Одоо ч бичигдсээр байна. Бүгдэд талархаж байна" гэжээ.
Дээрх мэдэгдлийг харахад өдгөө 40 настай португал эрийн Аль Нассар дахь замнал дуусч байгаа гэлтэй. Одоогоор түүнийг багтайгаа гэрээгээ сунгах эсэх яриа гараагүй, нам жим байна. Магадгүй шинэ газар, шинэ сорил хайж байхыг үгүйсгэхгүй. Хэвлэлүүдээр ч Роналдог багаасаа явна гэж мэдээллэж байна.
РОНАЛДОГИЙН ДАРААГИЙН КЛУБ ХААНА ВЭ?
Энэ зун АНУ-д клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй. Өмнөх тэмцээнтэйгээ харьцуулахад энэ удаагийн клубуудын ДАШТ илүү өргөн цар хүрээтэй, өндөр шагналын сантай, олны анхаарлыг татаж буй. Тэгвэл энэхүү тэмцээнд Роналдог тоглохыг хүсч байгаа гэх бор шувуу нисчээ. Нөгөө талд Мессигийн Интер Майами клуб оролцох билээ.
КЛУБУУДЫН ДАШТ-Д ОРОЛЦОХ БАГ
Роналдогийн хувьд клубуудын ДАШТ-д оролцох эрхтэй багт тоглохыг хүсч байгаа нь лавтай. Урт хугацааны биш ч богино хугацаатай, зөвхөн ганц тэмцээний хүрээнд гэрээ байгуулахыг үгүйсгэхгүй. Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино ч Роналдо, Месси хоёрыг шинэчлэгдсэн тэмцээндээ тоглуулахыг хүсч байгаа. Үүнийгээ ч нотлох шиг АНУ-ын лигийн аваргад бус жижиг цомд түрүүлсэн Мессигийн багт шууд урилгыг нь өгсөн.
Сүүлд өгсөн ярилцлагадаа ч Инфантино Роналдог ирэх зун АНУ-д харахыг хүсч байна гэсэн.
Европын багуудаас Челси, Манчестер Сити, Реал Мадрид, Ювентус багууд Роналдог авах боломжтой. Гэхдээ л бүтэхгүй мэт сонсогдож болно. Мөн Португалын Порто, Бенфика багуудад тоглох боломжтой ч Спортингийн унаган хүү ривал багийнхаа өмсгөлтэй тоглоно гэдэг олон хүнд таалагдахгүй.
Өмнөд Америкийн Палмейрас, Фламенго, Ботафого, Пачука зэрэг багууд бий. Хамгийн анхаарал татаж байгаа нь Саудын Арабын Аль Хилал клуб. Хэрэв Роналдо Саудын Арабд үлдэж, Аль Хилалтай нэгдвэл клубуудын ДАШТ-ий хэсгийн шатанд Мессигийн эсрэг буюу Интер Майами клубтэй тоглох болно.
Месси, Роналдо хоёрыг дахин нэг удаа бие биенийхээ эсрэг тоглохыг олон хүн тэсч ядан хүлээж байгаа биз.
МЭЙЖОР ЛИГИЙН БАГ
Роналдо АНУ-ын Мэйжор лигт тоглохыг хүсэх нь гарцаагүй. Том зах зээл, зар сурталчилгаа, фанатууд гээд бүх таатай орчин нь тэнд бүрэлдсэн. Магадгүй Дэвид Бекхэмийн Интер Майами ч Роналдог авчирч, Месситэй хамт тоглуулахыг үгүйсгэхгүй.
Мөн Лос Анжелес хотод ЛА Галакси, Лос Анжелес ФС гэх хоёр баг байна. Эдгээр хоёр багт хоёуланд нь довтлогч хэрэгтэй байгаа.
НЭР НЬ МЭДЭГДЭХГҮЙ БАЙГАА БРАЗИЛЫН БАГ
Испанийн алдарт хэвлэл "Marca"-ийн мэдээлснээр энэ сарын эхээр Бразилын нэгэн баг Роналдод санал тавьжээ. Тус клуб нь энэ зун клубуудын ДАШТ-д оролцох гэнэ. Гэхдээ богино хугацааны гэрээ аж. Тэгэхээр Палмейрас, Фламенго, Ботафого нарын нэг байх боломжтой.
АЛЬ НАССРТАА ҮЛДЭХ
Саудын Арабын баг Роналдог явуулах дургүй байгаа нь мэдээж. Роналдо ч Азийн аваргуудын лигт түрүүлэх зорилготой байгаа. Энэ жил түүний баг хагас шигшээд хожигдож, АНУ-ыг зорих эрхээ алдсан. Гэхдээ Роналдогийн гэр бүл Арабд сайхан амьдарч байгаа. Түүний хүү л гэхэд Аль Нассрын хүүхдийн академид гялалзаж, бүр Португалын шигшээ багт дуудагдсан. Магадгүй 2034 оны Португалд болох ДАШТ-д Роналдогийн хүү аавынхаа хийгээгүйг хийх боломжтой.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ