Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Тамгагүй төр" жүжигт ТОГЛОХГҮЙ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр "Жүжигчин Уранчимэг миний бие Tamgagui Tur / The Mongol Khan Theatre Тамгагүй төр буюу Монгол хаан төслөөс албан ёсоор гарч байна. Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэнгийн зохиол "Тамгагүй төр" жүжгийн Цэцэр хатан гээч шандас сорьсон сайхан дүр дээр гурван жилийн туршид чадан ядан ажиллажээ. Дүрийн сэтгэл зүй, үзэл бодол,деталь бүрийг сэтгэж бодож, хөдөлгөөн бүрийг дэглээч багш нартайгаа ярилцаж, тунгааж, сэтгэл зүрхээ өгч урлахыг хичээсэн. Энэ дүрийн мөн чанарыг үзэгчдэд хүргэхийн тулд өдөр бүр тоглолтоос тоглолтод сайжруулж, заримдаа өөртөө хэрээс хэтэрсэн шаардлагыг тавьдаг байлаа. Монгол жүжигчдийн ур чадвар, чанар чансааг дэлхийн ноён оргил болсон тайз тавцан дээр бахархалтайгаар харуулсан АНХНЫ үндсэн багийн уран бүтээлч, жүжигчдээрээ бахархаад бахархаад ханашгүй билээ.
Та бүгдийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, хөлс хүчээр уг жүжиг боссон юм шүү” гэжээ.