Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Ливерпүүл”-ийн баярын жагсаал 47 хүн, 4 хүүхэд бэртэж төгсөв


Английн аваргаар тодорсон “Ливерпүүл” клубын тоглогч, дасгалжуулагчид хотын төвөөр задгай дээвэртэй автобустай баярын жагсаал өчигдөр хийсэн ч эмгэнэлт явдлаар өндөрлөлөө.
 

30 гаруй км/цагийн хурдтай Ford Galaxy машин жагсагчдыг дайрч, 47 хүнийг гэмтээсний 4 нь хүүхэд байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Олон хүнийг дайрсан машины жолооч руу цугласан олон “Түүнийг ал!” хэмээн хашхиран дайрахад цагдаа нар саад хийн, гэмт этгээдийг авч оджээ. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол олон хүнийг дайрсан этгээд нь Ливерпүүл хотын тухайн дүүрэгт аж төрдөг 53 настай, цагаан арьстай нэгэн байсан байна.
 

Жагсаал тарах үед буюу 18 цагийн орчимд хүмүүсийг араас нь дайрчээ. Гэхдээ энэ хэргийг алан хядах ажиллагаа гэж үзэхгүй байгаагаа мөн мэдэгдсэн байна.
Нэгэн гэрчийн өгүүлснээр бол хүн дайрсных нь дараа олон нийт уурлан дайрахад жолооч тэвдэн өмнөх хүмүүсээ дайрч зугтахыг завдсан ажээ. Харин өөр нэгэн гэрч “Аваргын баяр тэмдэглээд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгэн байсан байж магадгүй” гэсэн байна.
 

Ливерпүүл хотын Зөвлөлийн тэргүүн Лиам Робинсон “Бидний баярт маш том хар сүүдэр унагалаа” хэмээн мэдэгдээд байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармэр ч болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлжээ.
 
 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ