Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Танилц: III сард болох бөхийн барилдааны хуваарь


Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард зохион байгуулах албан ёсны үйл ажиллагаа болон барилдааны хуваарийг танилцуулж байна.
  • 03.13 Пүрэв 13:00 цагт: Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн нээлттэй барилдаан,
  • 03.15 Бямба 13:00 цагт: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 03.16 Ням 13:00 цагт: Цэргийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
  • 03.21 Баасан гаригт: Аймаг, сумын үндэсний бөхийн холбоодын анхдугаар чуулган
  • 03.22 Бямба 13:00 цагт: Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 03.23 Ням 11:00 цагт: Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • 03.27 Пүрэв 11:00 цагт: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан
  • 03.28 Баасан 13:00 цагт: Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 03.29 Бямба 15:00 цагт: "Бест буйдан" ХХК-ийн нэрэмжит "АЛТАН БАЗЕР" чансаа өндөр шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан,
  • 03.30 Ням 13:00 цагт: “Богд хан уулын хишиг” улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ