Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Трамп крипто нөөц бий болгох тушаалд гарын үсэг зурав


Дональд Трамп Ням гаригт /2025.03.02/ АНУ-ын крипто нөөцийг бий болгох төлөвлөгөөг урагшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд тэрбээр хэд хэдэн криптовалютыг багтаасан нөөц бий болгох тушаалд гарын үсэг зурлаа. Тэрбээр "АНУ бол дэлхийн крипто нийслэл гэдэгт итгэлтэй байна. Бид Америкийг дахин агуу болгож байна" гэв.
Цагаан ордон гуравдугаар сарын 7-нд криптогийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулна. Анх удаа болж буйгаараа онцлог энэхүү уулзалтаас хэдхэн хоногийн өмнө Трамп дээрх шийдвэрийг гаргав.
Уг арга хэмжээнд крипто салбарын нэр хүндтэй үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд, хөрөнгө оруулагчид, мөн дижитал хөрөнгийн асуудлаарх ерөнхийлөгчийн ажлын хэсгийн гишүүд оролцоно. Уулзалтыг Цагаан ордны хиймэл оюун, криптовалютын салбарын бодлогыг зохицуулагч Дэвид Сакс удирдан явуулах юм.
Дашрамд дурдахад, Дональд Трамп нэгдүгээр сард Цагаан ордонд дижитал хөрөнгийн бодлогын талаар зөвлөгөө өгөх холбооны янз бүрийн агентлагийн албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулах тушаалд гарын үсэг зурсан. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тэр койны тогтвортой оролцоог дэмжиж, биткойны нөөц бүрдүүлэхээ амласан билээ.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ