Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Жолооч нараас амлалт авчээ



Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас улс орон даяар өрнүүлж буй "Яараад яахав дээ" аяны хүрээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон талт ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Тухайлбал Сэлэнгэ аймгийн есөн сум, хоёр тосгон руу зорчдог, дөрвөн замын уулзварт хяналт шалгалтаар ажиллахдаа таван заалт бүхий амлалтыг жолооч нараас авчээ. Энэхүү жолооч нараас авсан амлалт нь:
-Би жолоо барьж эсвэл зорчиж явахдаа суудлын бүсээ үргэлж зүүнэ.
-Би гүйцэж түрүүлэхдээ эрсдлийг тооцоолжилүү хянуур байна.
-Би шөнийн цагаар жолоо барихдаа гэрлээ байнга шилжүүлж бусдыг хүндэтгэнэ.
-Би хэт ядарсан үедээ жолоо барихгүй, аялал амралтаа тааруулж явна.
-Би согтуугаар жолоо барихгүй, бусдад үргэлж анхааруулна гэсэн таван заалттай аж. Хяналт шалгалт зохион байгуулсан дээрх уулзвар нь олон улсын чанартай авто зам дайран өнгөрдөг учраас хөдөлгөөний урсгал ихтэй, хамгийн гол цэг гэдгээрээ онцлогтой юм. Мөн үй ажиллагааны хүрээнд жолооч, зорчигч нарт зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг тараан өгчилэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллажээ. 
Montsame.mn 




скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ