Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Израил, ХАМАС-ын хооронд гурав дахь солилцоо явагдана


ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 30 /DW/.
 Энэ сарын эхээр байгуулсан Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн дагуу ХАМАС, Исламын Жихад зэрэг Палестины бүлэглэлүүд өөрсдийн барьцаалан авсан Израилын гурав, Тайландын таван иргэнийг суллах гэж байна. Үүний хариуд Израилын тал 100 палестин хоригдлыг суллахаар болжээ.

Энэхүү солилцоо нь гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойших гурав дахь удаагийн солилцоо юм. Суллагдах гэж буй израилчууд бол 20 настай эмэгтэй цэрэг Агам Бергер, 29 настай энгийн иргэн эмэгтэй Арбел Йехуд, 80 настай эрэгтэй Гади Мосес нар юм. Харин Тайландын иргэдийн хэн болох нь тодорхойгүй байна.

2023 оны 10 дугаар сарын 7-нд Израилын өмнөд хэсэгт ХАМАС бүлэглэлийнхий хийсэн террорист халдлагын үеэр Израилын энгийн иргэд, цэргүүдийн хамт барьцаалагдсан гадаадын олон ажилчны дунд тайландчууд байсан юм. Өмнө нь 2023 оны 11 дүгээр сард байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн дагуу Тайландын 23 иргэнийг суллаж байсан бөгөөд Израилын талын мэдээллээр, найм тайланд хүн барьцаалагдсан хэвээр байна.

Гурав дахь солилцооны үеэр Израилын талын суллах гэж буй 100 гаруй хоригдлын дунд израилчуудын эсрэг халдлага үйлдсэн хэргээр бүх насаараа хоригдох ял эдэлж буй 30 хоригдол багтжээ. 

2021 онд шоронгоос гарсан боловч хэдхэн хоногийн дараа дахин баривчлагдсан зэвсэгт бүлэглэлийн удирдагч, театрын найруулагч асан Закария Зубейди суллагдаж магадгүй байна. АНУ, Герман болон бусад хэд хэдэн улсад ХАМАС-ыг террорист байгууллага гэж үздэг. Палестины Исламын Жихадыг мөн олон улс орон террорист байгууллага гэж тодорхойлдог байна.
 

Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ