Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Jeju air: Хар хайрцаг ослоос 2 км-ын өмнө ажиллахаа больсон


Өмнөд Солонгосын “Jeju air”-ын онгоц Муан олон улсын нисэх онгоцны буудалд осолдсон хэрэг өнгөрсөн сарын 29-нд гарсан. Боинг 737-800 онгоцонд сууж явсан 181 хүний 179 нь амь насаа алдсан хэргийн мөрдөн байцаалтын явцын тайлангаас өнөөдөр /2025.01.27/ танилцууллаа.
Тайланд дурдсанаар онгоцны хар хайрцаг осолдохоос хоёр километрийн өмнөөс ажиллахаа больсон байжээ. Энэ нь цаг хугацаагаар хэлбэл онгоц хөөрөх зурвасын ойролцоох ханыг мөргөхөөс дөрвөн минут долоон секундын өмнө гэсэн үг юм.
Урьдчилсан дүгнэлтийг Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон АНУ, Франц, Тайландын нисэхийн эрх баригчдад хүргүүлэх аж. НҮБ-ын харьяа Олон улсын иргэний нисэхийн байгууллага ослын тайланг 30 хоногийн дотор гаргахыг үүрэгдсэн байсан. Цаашдын илүү нарийн шинжилгээг хийхэд хэдэн сар шаардагдана.
Шувуун сүргийн дайралттай онгоц таарсан гэх мэдээлэл бий. Энэ нь яг хэдэн цагт, ямар төрлийн хэчнээн шувуу байсан зэрэг мэдээллийг хараахан тогтоогоогүй байна.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ