Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хятад улс хаврын баяртаа бэлдэж, дэлхийн хамгийн том шилжилт хөдөлгөөнийг эхлүүллээ


Хаврын баяр буюу Хятадын цагаан сар ирэх лхагва гаригт тохионо. Усан могой жилийг угтаж Хятад улс даяар хаврын баярын бэлтгэл ажлаа ид өрнүүлж байна.
Хаврын баяр НҮБ-ын ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Энэ баяр нь Хятадын ард түмний хувьд маш чухал ач холбогдолтой бөгөөд шинэ жилийн эхлэлийг тэмдэглэн, аз жаргал, сайн сайхныг бэлгэддэг уламжлалт баяр юм.
Хаврын баяр буюу Хятадын Цагаан сарын шилжилт хөдөлгөөн өнгөрөгч долоо хоногийн мягмар гарагт эхэлсэн. 40 хоног үргэлжлэх энэхүү дэлхийн хамгийн том шилжилт хөдөлгөөний үеэр Хятадын төмөр замаар давхардсан тоогоор 510 сая хүн зорчино гэж тооцоолж байна.
Хятадын хаврын баяр дөхөж буй энэ үед Бээжин хотын цахилгаан эрчим хүчний компанийн хотын гэрэлтүүлгийн удирдлагын төвөөс хаврын баяраа угтаж, Бээжин хотын төв замын хоёр тал болон бусад гол замуудад улаан дэнлүү, хятад өлзий хээ өлгөн суурилуулж эхлээд байна.
Ганьсу мужийн Жанье хотын Шехоу тоглолтын баг цагаан сарын баярын үеэр уламжлалт арслангийн бүжиг, Тайпин бөмбөрийн бүжиг, Янго бүжиг зэрэг олон нийтийн соёл урлагийн тоглолтуудыг толилуулахаар бэлтгэл ажлаа базааж байна.
Хятадууд хаврын баяраар шинэ оноо угтаж, сайн сайхан бүхнийг ерөөдөг. Тэд бэлэгт амьтдыг сонгон, тэдгээрийн бэлгэдлийн утгаар шинэ оноо тооцолдог уламжлалтай. Муур нь аз хийморь, олз омгийг бэлгэддэг тул хаврын баярын бэлэгт амьтдын нэг болдог.
Эх сурвалж: Анд студи, CCTV.COM
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ