Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Трамп Путинд хандан дайнаа зогсоохгүй бол шинэ хориг арга хэмжээ авахыг анхааруулав


Хэрэв Владимир Путин Украины дайныг зогсоож чадахгүй бол ОХУ-д өндөр татвар ногдуулж, нэмэлт хориг арга хэмжээ авна гэдгээ Доналд Трамп анхаарууллаа. 
АНУ-ын Ерөнхийлөгч Truth нийгмийн сүлжээнд бичсэн мэдэгдэлдээ дайныг зогсоох арга хэмжээ авснаараа эдийн засаг нь дампуурч буй Орос болон түүний Ерөнхийлөгчид маш том тус хүргэж байна хэмээжээ.
ОХУ-ын зүгээс дээрх мэдэгдэлийн хариуд ямар нэгэн тайлбар өгсөнгүй. Гэхдээ сүүлийн өдрүүдэд Москвад АНУ-ын шинэ засаг захиргаатай хэрхэн харилцах талаар яригдаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.  
Трамп чухам ямар салбарт нэмэлт хориг тогтоохоо одоогоор тодорхойлоогүй байна. 2022 оноос хойш ОХУ-аас АНУ-д импортлох бараа бүтээгдэхүүн огцом буурч, бүх төрлийн хатуу хязгаарлалтууд аль хэдийн хэрэгжиж эхэлсэн юм.
Одоогийн байдлаар ОХУ-аас АНУ-д экспортлож буй гол бүтээгдэхүүн нь фосфатын бордоо болон цагаан алт байгаа аж. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ