Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Telegraph”: Монгол адуу H5N1 вирусийн тээгч болох нь тогтоогджээ


Адуу нь H5N1 шувууны ханиад тээгч болохыг Глазгогийн их сургуулийн шинэ судалгаагаар тогтоожээ. Монгол адуунд шинжилгээ хийхэд хэд хэдэн адуунд H5N1-ийн эсрэг бие илэрсэн нь урьд нь халдвар авсан байж болзошгүйн  илрэл аж. Зөвхөн энэ онд л гэхэд АНУ-д 60 гаруй хүн, ялангуяа хөдөө аж ахуйн ажилчид үхрээс H5N1-ийн халдвар авсан байна. Судлаачид Монгол даяар тархсан адуун сүргүүдээс цусны дээж авч, зэрлэг шувуудаас халдвар авсан байж магадгүй гэж үзжээ. Шинжилгээнд хамрагдсан 1000 адууны есөд нь шувууны ханиадны эсрэг бие илэрсэн байна.
Туршилтыг зэрлэг шувуудын тоо толгой ихтэй намгархаг газар болох Архангай аймаг болон  ан амьтад хамаагүй бага хуурай газар нутаг болох говь нутагт хийсэн байна. Өнгөрсөн жил Монголд зуд болж, олон сая мал үхсэн.  Монголын бэлчээрийн ихэнх хэсэг цас, мөсөөр хучигдсан  тул адуу H5N1-ийн байгалийн тээгч үхсэн шувууны сэг зэмээр хооллохоос өөр аргагүйд хүрсэн байж магадгүй гэсэн таамгийг судлаачид дэвшүүлсэн байна.  H5N1-ийн халдвар дэлхийн бүх тив дэх  зэрлэг шувуудаас илэрсэн. Энэ вирус үнэг, халиу зэрэг хөхтөн амьтдад халдварласан тохиолдол бүртгэгдсэн. Хүн амынхаа  тооноос бараг хоёр саяар илүү буюу таван сая адуутай  энэ нь Монголд ноцтой асуудал юм. Адуу нь Монголын соёл, эдийн засагт гүн гүнзгий шингэсэн бөгөөд хүмүүс адуутай нягт холбоотой, ойрхон байдаг. Ялангуяа хурдан морины уралдаан нь тус улсын нүүдэлчдийн өв уламжлалд гүн гүнзгий шингэсэн бөгөөд хүүхдүүд унаж уралддаг. Мөн хойд Америкт сүүний чиглэлийн үхэрт H5N1 вирус  тархаад байгаа бөгөөд адуу шувууны ханиадаар өвчилсөн нь онцгой анхаарал татаж  байгааг судлаачид онцолж байна. АНУ-д  шувууны томуу хурдацтай тархаж байгаа тул адуу болон бусад амьтанд халдварласнаар  шинэ томуу үүсгэх магадлал эрс нэмэгдэх юм. Энэ нь 2008 оны  H1N1 гахайн ханиадны тахал өвчнийг үүсгэсэн үйл явцтай төстэй бөгөөд гахайнууд шувуу болон хүний ханиадаар хавсарч халдварлаж, илүү аюултай шинэ төрлийн вирус үүсгэсэн.
https://www.telegraph.co.uk/global-health/science-and-disease/mongolian-horses-are-contracting-h5n1-under-the-radar/
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ