Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ


Голомт банк 1-р сарын 2-ны өдөр ногоон, нийгмийн чиглэлийн бондыг Люксембургийн хөрөнгийн бирж дээр гаргаж, 50 сая ам.долларын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ.
Тус үйл явдал нь Люксембургийн хөрөнгийн биржид Монгол Улсын санхүүгийн зах зээлээс гарсан анхны бонд бөгөөд корпорейт бондуудаас дэлхийн зах зээлд гаргаж буй хамгийн хямд хүүтэй бонд гэдгээр онцлог юм.
Анх 2022 онд Голомт банк Монголын хөрөнгийн биржид хувьцаа гаргаснаас хойш, 2024 онд гурван жилийн хугацаатай 400 сая ам.долларын бондыг Сингапурын Хөрөнгийн биржид гаргаж, мөн 2025 оны эхэнд өмнөх амжилтуудаа бататгаж таван жилийн хугацаатай 50 сая ам.долларын бондыг Люксембургийн хөрөнгийн бирж дээр гарган харилцагч, хөрөнгө оруулагчдынхаа хүлээлтийг даван ажиллаж байна.
Аливаа байгууллага олон улсын нэр хүндтэй хөрөнгийн биржид бүртгүүлэх нь тухайн бонд гаргагч байгууллагын олон босго шалгуурыг давж, өндөр стандартын дагуу үйл ажиллагаагаа найдвартай, ил тод эрхлэн явуулж байгаагийн илэрхийлэл юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ