Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ



Холбооны Нөөцийн банк ирэх онд бодлогын хүүгээ өмнө нь төсөөлж байснаас илүү цөөн удаа бууруулах дохио өгснөөр аж үйлдвэрийн металлуудын үнэ буурсан байна. Ингэснээр зэсийн үнэ сүүлийн дөрвөн сарын доод түвшинд хүрэхэд ойртжээ.
Тодруулбал, Лондоны Металлын биржид зэсийн үнэ 0.9 хувиар буурч, тонн нь 8951 ам.доллар болоод байгаа нь наймдугаар сарын еснөөс хойших доод түвшинд ойртсон дүн болж байна.
АНУ-ын Төв банк ирэх онд бодлогын хүүгээ илүү цөөн удаа бууруулах нь санхүүжилтийн зардлыг өсгөж, эдийн засгийн өсөлтөд төдийгүй таваарын эрэлтэд нөлөөлөхөөр байгаа аж.
Мөн БНХАУ удаашралтай байгаа эдийн засгаа дэмжих хэд хэдэн арга хэмжээ авсан ч зах зээлд оролцогчдын итгэлийн нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгөөгүй нь болгоомжлол үүсгээд байна юм байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ