Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ж.Чинбүрэн: Монголчуудыг хороо гэдэг даалгавар авсан юм уу, дэндэж байна


УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Агаар бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонссоны дараа гишүүд асуулт тавьж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Стандартын дагуу сайжруулсан түлш хийж байна гэлээ, хаа байна. Амьсгалж байгаа агаараа хар л даа. Бидний уушиг худлаа яриагүй шүү.  Хээвнэг стандарт нь дажгүй гээд байх юм. 70 мянган иргэн сонсгол хийх санал гаргаад байна. Олон түмний эрүүл мэнд. Миний өөрийн хийсэн судалгаа байна.
Түүхий нүүрс түлснээс ялгарч байгаа ди митиль сульфат дөрвөн элэгний хавдартай хүн тутмын нэгнийх нь шалтгаан болоод батлагдчихаад байна.
Монголчуудыг хороо гэдэг үүрэг даалгавар авсан юм уу. Гарч байгаа утаандаа Шинжлэх ухааны академи,  Химийн хүрээлэнг хамруулаад шинжилгээ хийж яагаад болдоггүй юм. Олон улсын лабораториудад түлшнээс гарч байгаа хий утааг шалгуулахаар өглөө гэлээ. Зөв,  би бол та нарын наад түлш стандартын шаардлага хангаж байгаа гэдэг үгэнд итгэхгүй байна. Та нар арай дэндэж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга байна, утаа хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна. Ургийн эндэгдэл, дутуу төрөлт, астам. юу ч болоод байгаа юм. Энэ талаар хийсэн судалгаа юу байна, мэдээлэл өгөөч?
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:
-Таны хэлж байгаа ауудалтай санал бүрэн нэгдэж байгаа. Агаарын бохирдлын улмаас хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар олон улсын судалгаа хийгдсэн байдаг. Хамгийн сүүлд Эрүүл мэндийн яам, Байгаль орчны яам хамтран нэг төслийн хүрээнд судалгаа гаргасан. Судалгаа нь хараахан албажаагүй байна. Дотоод орчны бохирдол гадаад орчны бохирдлын улмаас хэдэн хүн нас барсан талаарх тодорхой тоо гарсан. Нийслэлийнн эрүүл мэднийн газрын өөрийн чиг үүргийн дагуу хэрэгжүүлж байгаа нийт угаарын хийн хордлгын бүртгэл болон нас барсан тоон бүртгэлээр мэдээлэл өгье.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын  19-ний 08.00 цагийн байдлаар угаарын хийнд хордсон 1988 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 38 тохиолдол нь нас баралт. Цаг гаруйн өмнө 39 дахь нас баралтын тохиолдол бүртгэгдээд цагдаагийн байгууллагад мэдээллээ шилжүүлсэн байна.
Агаарын бохирдлын улмаас хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийг Нийслэлийн эрүүл мэндийн  төв голлож зарим судалгаануудыг сүүлийн 10 жилд хийсэн байдаг. НҮБ-ын Хүүхдийн сантай хамтраад дотоод орчны бохирдлыг бууруулсан хепо пилтер тавьсан айлуудад хийсэн жирэмсэн эхчүүдийн ургийн өсөлтийн судалгааг хяналтын бүлэгтэй харьцуулж үзэхэд ургийн өсөлт багассан. Өөрөөр хэлбэл ургийн өсөлт удааширсан гэдэг дүн байдаг. Тухайн үед Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан н.Цогтбаатар нарын хийсэн судалгаа байдаг.
Сүүлийн 10 жилийн байдлаар нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг авч үзэхэд амьсгалын замд сөргөөр нөлөөлж байгаа гэдэг олон улсын мэдээлэл байдаг учраас харьцуулз үзэх юм бол шинээр бүртгэгдсэн уушигны хорт хавдар 2014 онд 140 тохиолдол байсан бол 2023 онд 208 тохиолдол тэгэхдээ дундаа 2008, 2020 онд 189, 191 гэсэн байдлаар огцом биш ч өсөлт явагдаж байна.
Эндээс анхаарал татах зүйл нь мэдэрлийн системд сөрөг нөлөө үзүүлдэгийг тогтоосон байдагтай холбоотойгоор мэдрэлийн системийн эмнэлгүүдийг сүүлийн 10 жилээр авч үзэхэд хүүхдийн аутизмын өвчин 2014 онд 30 бүртгэгдэж байсан бол 2023 онд 1732 бүртгэгдсэн. Шууд өсөлт гэж дүгнэх нь буруу байх, шинэ өвчин учраас илрүүлэг сайжирсан байх. Гэхдээ энэ төрлийн өвчин өсч байгааг харж болно.
Шингэрүүлсэн хийг өвөлдөө 680 доллараар ОХУ-аас худалдаж авдаг
НЭМЭЛТ: 
УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн банйгын хорооны хуралдаанаар Агаар бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонссоны дараа гишүүд асуулт тавьж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Хийн түлш буюу метан хий хаанаас олдов. “Энержи ресурс”-ээс мидлинг авч байгаа юу. Дэгдэмхий бодис чинь мидлингээс гараад байгаа юм биш үү. Дэгдэмхий нь 30 хувь болчихоод байна. Түүхий нүүрс түлдэг уурын зууханд зөвшөөрөл өгдөг. Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн уурын зуух ажиллаж байна вэ?
Нийслэлийн Засаг даргын тамгын газар Ч.Батзориг:  
-Нийслэлд сая буюу арванхоёрдугаар сарын 1-нээс “Тавантолгой түлш” компани шилжиж ирсэн. Сүүлийн зургаан жилийн турш “Тавантолгой түлш” компани жилдээ  500 мянга гаруй тонн түлшийг 518 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 150 мянган төгрөгөөр борлуулж байгаа. Борлуулалтын зөрүү 360 мянган төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой”-гоос санхүүжилтээр авч байна. Улаанбаатар хотоос жилдээ 50-60 тэрбум төгрөгийг 500 мянган тонн шахмал түлшийг агуулах, тээвэрлэх, борлуулалтын ажилтны урамшуулал олгоход зориулж байна.
350 тэрбум төгрөгийг шахмал түлшний санхүүжилтэд олгож байгааг хийн түлш хэрэглэвэл хийн түлш хэрэглэгчдэд олгох замаар богино хугацаанд шийдвэрлэх шийдлийг оруулж ирж байгаа юм.
Метан хийний тухайд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт таван ААН, хоёр улсын хөрөнгө оруулалттай компани бүтээгдэхүүн хуваах гэрээ хийгээд явж байгаа. Улаанбаатар хотын хувьд хүрэн нүүрсний орд газрыг ашиглаад нүүрсийг гүн боловсруулж, шингэрүүлсэн хий гаргаж авах энэ төслийг хамтад нь явуулахаар төлөвлөж байна. Олон улсын жишиг үнээр тооцох юм бол 10-12 тонн 3000-аас дээш илчлэгтэй хүрэн нүүрсийг гүн боловсруулахад нэг тонн шингэрүүлсэн хий гарч байна.
Олон улсын жишгээр авч үзвэл ОХУ-аас өвлийн улиралдаа шингэргүүлсэн хийг 680 ам.доллараар зундаа 420 ам.доллараар худалдаж авдаг.
Хэрэв Улаанбаатар хот Багануур болон Налайх, Чойрын хүрэн нүүрсийг ашиглаад шингэрүүлсэн хий гаргаж авбал тонн нь 380 ам.доллараар үйлдвэрлэх бололцоотой байна гэдэг урьдчилсан ТЭЗҮ байгаа. Энийг үндэслээд хийн түлшээ эхний гурван жилдээ ОХУ-аас, 2027 оноос Дорноговийн нефтийн үйлдвэр ашиглалтад орвол тэндээс жилдээ 60 мянган тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай болно. Нүүрсийг гүн боловсруулах үйлдвэр орж ирвэл дотооддоо 70-80 хувийг хангах бололцоотой гэдэг тооцоо гарсан. Сайжруулсан түлшинд өгч байгаа татаасыг шингэрүүлсэн хийн түлш хэрэглэж байгаа хэрэглэгчиддээ олгоё гэдэг энэ төсөл орж ирж байгаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин:
-Дулаан үйлдвэрлэх түгээх хүчин чадалтай 103 аж ахуй нэгжийн 268 зуух угааж баяжуулсан мидлинг түлж байна.
Байнгын хорооны дарга Б.Бейсейн:
-Сайжруулсан түлш стандартын шаардлага хангаж чадаж байгаа юу. Маш их хэл ам дагуулж байна?
“Тавантолгой түлш” компанийн ерөнхий технологич Д.Өлзийбат:
-2019 оноос хойш “Энержи ресурс”-ийн боловсруулж ангилсан мидлингийг ашиглаж байна. Дэгдэмхий бодис ихэссэн тухайд, тухайн стандарт дээр дэгдэмхий бодисын агууламжийг 26 хувиас ихгүй гэж заасан. Бидний хэрэглэж байгаа мидлингийн дэгдэмхий бодис 20-21 хувьтай байна. 2019 онд ирж байсан мидлинг дундаж нь 18.5 хувийн дэгдэмхий гарцтай байсан бол энэ жилийнх 20-22.5 хувь болж тодорхой хувиар өссөн. Эрчим хүчний стандартыг тогтмол мөрдөж ажиллаж байгаа.
Шахмал түлшний чийг 6 хувиас ихгүй гэж заадаг. Үйлдвэрээс гарч байгаа шахмал түлш стандартын шаардлага бүрэн хангаж гарч байгаа.
Шахмал түлш үйлдвэрлэлдээ хоёр төрлийн барьцалдуулагч бодис ашигладаг. Нэг нь цардуул суурьтай, байгалийн бентонийн гаралтай барьцалдуулагч. Нөгөө нь дотоодын аж ахуй нэгжээс нийлүүлдэг целлиод суурьтай, барьцалдуулагч ашиглаж байна.
Стандартын тухайд байгууллагын стандартыг 2024 оны гуравдугаар сард батлуулаад ажиллаж байна. Барьцалдуулагчийн стандарт Монгол Улсад байдаггүй. Батлуулсан стандартаа Монгол Улсын стандарт болгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.
Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-Сайжруулсан шахмал түлшийг дотоодын лабораториар шинжлүүлсэн шинжилгээ гарсан ч эргэлзээ байгаа гэсэн учраас гадаадын лабориторид шинжилгээг явуулж,  14 хоногийн хугацаанд танилцуулах үүрэг өгөөд ажиллаж байна.
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:
-30 мянган айлд зуух өгч байхаар яндангаа буулгасан айлыг дэмжиж болохгүй юм уу. Өмнө алдсан алдаагаа дахин давтсан ухарсан шийдлийг ард иргэд ойлгохгүй байна?
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин:
-32 мянган зуухын хувьд Улаанбаатар хотод амьжиргааны түвшнээс доогуур оноо авсан 94 мянган өрх байдаг. Тухайн айл бүрээр ороод угаартахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллахад зуух нь стандарт бус, уламжлалт зуух байгаа. Уламжлалт зуух нь битүүмжлэл алдагдсан, ан цав үүссэн, ашиглалтын шаардлага хангахгүй 72 мянган зуух байна. Зуух шинэчлэх ажил нь агаар орчны бохирдол бууруулах гэхээс илүү зорилтот бүлгийнхнийг угаартахаас амь насыг хамгаалах чиглэлээр хийх ажлын нэг гэж ойлгох хэрэгтэй.
“Том дарга ирсэн тул хурал хойшлуулна гэж юу яриад байгаа юм бэ”
УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.19/ хуралдаан эхлээд байна. Хуралдаанаар Агаарын бохирдлын асуудлаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын даргын мэдээллийг  сонсох,    “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг  сонсох байсан ч хойшлуулахаас аргагүй болсон тухай мэдээллийг Байнгын хорооны дарга өгөв.
Байнгын хорооны дарга Б.Бейсейн:
-Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газар хоорондын  хэлэлцээр гээд ОХУ руу явчихсан учраас албан ёсны чөлөө авсан. “Тавантолгой түлш” хувьцаат компанийн сайжруулсан түлшний нөөц чанарын талаар Нийслэлийн Засаг дарга мэдээлэл хийх ёстой байсан ч газ хийн асуудлаар Бээжинд уулзалт хийсэн Орос, Хятад Солонгос гурван улсын хөрөнгө оруулагчид өнөөдөр  12.00 цагт олон улсын нисэх буудалд буусан. Томчууд нь газар дээр нь очиж танилцаад шөнийн цагаар буцаад явах юм байна. Шинжээч нар нь энд үлдэх юм байна. Тийм учраас энэ хоёр асуудлыг хойшлуулъя гэж байна.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
-Байнгын хорооны дарга аа, Шадар сайд мэдээлэл өгөх боломжгүй юм байна. Орлож байгаа хүн байдаггүй юм уу. Энэ асуудал чинь дуулиан болоод байхад хэзээ гэж хойшлуулж байгаа юм. Утааны асуудлаар хотын дарга мэдээлэл өгөх ёстой биш үү?
Байнгын хорооны дарга Б.Бейсейн:
-Шадар сайд өчигдөр орой УИХ-ын даргад хэлээд чөлөө авсан. Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Орос руу явсан. Х.Нямбаатар даргын тухайд гурван улсын хөрөнгө оруулагч нар нь ирсэн байгаа юм байна. Газны асуудлыг шийдье гэсэн юм байна. Томчууд нь шөнийн цагаар буцаад явах юм байна. Шинжээч нар нь үлдээд газар дээр нь танилцах юм байна. Орлогч нь ирчихээд байна.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
-Б.Бейсейн дарга аа ингэж асуудалд хандмааргүй байна. Томчууд ирсэн учраас хурал хойшлуулна гэж юу байдаг юм. Томчууд гэж хэн юм, ард түмэн чинь хамгийн том нь биш юм уу.  Энэ Улаанбаатар хотын иргэд агаарын бохирдлооос болоод амьдрах эрх зөрчигдөөд үр хүүхдийн ханиад томуу хатгаа дийлдэхээ байлаа гээд яриад байхад том дарга ирсэн учраас хурлыг хойшлуулна гэж юу яриад байгаа юм.
Ямар үндэслэлээр хойшлуулаад байгаа юм. Наад дарга нарыг чинь орлодог үхмүүс байдаггүй юм уу.
Байнгын хорооны дарга Б.Бейсейн:
-З.Мэндсайхан гишүүн ээ тантай санал нэг байна. Асуудлыг шийдсэн компанийн захирлууд ирсэн юм байна.  Уучлаарай томчууд гэж ярьсанд. Тэр хүмүүс нь газар дээр нь танилцаад оройдоо буцах юм байна. Дараагийн Байнгын хорооны хурал дээр танилцуулъя гэсэн.
Утааны асуудлаар ажлын хэсэг байгуулъя гээд даргын зөвлөлийн хурлаар шийдсэн. Ажлын хэсгийг томилоод ажиллуулж байх хороонд дарга нар ирсэн хойно нь мэдээллийг сонс ч болно.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
-Ингэж хариуцлагагүй ажилламааргүй байна. Нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан нэг нөхөр ард түмнээ тавлаад зогсож байна лээ шүү дээ. “Утаа мэдрэгчээ ашиглахгүй байгаагаас утаа нэмэгдчихлээ, дийлдэхээ байчихлаа. Утаа мэдрэгчээ хадганд ороогоод хураачихсан учраас утаа нэмэгдээд байгаа юм аа” гэж. Ийм байдлаар утаанд хандаж байгаа дарга, “Том дарга ирсэн учраас утааны асуудлыг хойшлуулъя” гээд сууж байдаг Байнгын хорооны даргатай явахгүй шүү.
Нийгмийн бухимдал болсон асуудлыг шийдвэрлье . Ямар асуудалтай байгааг ард нийтэд нээлттэй мэдэлэл өгье гэж Байнгын хорооны хурлыг зарласан болохоос биш хэн нэг том дарга ирлээ хуралдаанаа хойшлуулъя гэж байгаа бол та наад Байнгын хорооны даргын албаа өг.
Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:
-Засгийн газрын хуралдаанаар өчигдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин сэргээн байгуулах шийдвэр гаргасан. Хорооны гишүүдээр Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Засаг дарга,  Онцгой байдал, цагдаа гээд нэлээд хэдэн байгууллагаас төлөөлөл орсон. Ажилдаа орсон.
Хийх ажлуудаа эрэмбэлсэн.  Дунд, богино, урт хугацаанд ямар ажил хийх юм бэ гэдэг төлөвлөгөө гаргаж, нийслэл аймаг дүүрэгтэй уялдаатай ажиллана.
Хороог татан буулгаж, нийслэлд шилжүүлсэн ч уялдаа холбоогүй байна, дэмжлэггүй байна гэж үзсэн. Агаарын бохирдлын хэмжилтүүд олон янз байна гэдэг гомдлыг иргэдээс ирүүлж байгаа. Эргэлзээг тайлна. Түлшний талаар мэдээллийг өгнө, мөн чанар, стандартын шаардлага хангаж байгаа юу гэдэг дээр ажиллана.
Цаашлаад дулаалгын асуудлыг яаж шийдэх юм. Хийн асуудал руу яаж шилжих юм гэдэг асуудлыг шийднэ. Түүхий нүүрсийг зөвшөөрөлтэй бөгөөд зөвшөөрлгүй түлж байна. Зөвшөөрөлтэй түлж байгаа хэсгийг хэрхэн яаж технологийн шинэчлэл хурдан хийж утаагүй болгох вэ. Зөвшөөрөлгүй нүүрс түлж байгаа хэсэг дээр хэрхэн захиргааны арга хэмжээ авах вэ гээд ажлаа төлөвлөөд ажиллаж байна.
Байнгын хорооны хурал үргэлжилж байна.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2771718/
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ