Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Найзыгаа аврах гэж байгаад амиа алдсан монгол залууд Японы төр хүндэтгэл үзүүллээ


Япон Улсын хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан цагдаагийн ажилтан болон тэдний ажилд тусалж яваад шударга журмын төлөө эндсэн 11 иргэний алдрыг мөнхжүүлэх ёслол болов.
Уг ёслолд амиа алдсан 11 хүний нэг болох Канагава мужийн Сагамихара хотын Сагами голын усанд унасан найзыгаа аврах гэж яваад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Алтанхуяг овогтой Төгс-Эрдэнийн ар гэрийнхэн болох эцэг, эх, эхнэр, 3, 4 настай 2 охин, төрсөн ах нь уригдан оролцов.
А.Төгс-Эрдэнэ нь Япон Улсад ур чадварын дадлагажигч ажилчнаар ажиллаж байсан ба 2024 оны 6 дугаар сарын 23-ны Ням гарагт амралтаараа найзуудын хамт Сагами голын эрэгт амарч байсан ажээ.
Гэтэл хамт явсан найз нь усанд гутлаа унагаж, түүнийгээ авахаар ус руу ороод боргионы хүчтэй урсгалд цохиулан урсаж, гүн цүнхээлд орж живэх үеэр А.Төгс-Эрдэнэ найздаа туслахаар гол руу ороод найзыгаа аварч чадсан ч өөрөө уснаас гарч чадалгүйгээр амиа алдсан ажээ.
Бусдын төлөө, эр зориг гарган алтан амиа өргөсөн амь үрэгдэгсэд болон тэдний гэр бүлийнхэнд зориулж Ерөнхий сайд Ш.Ишиба Япон Улсын төрийг төлөөлөн гашуудлын үг хэлж “Гэр бүлээ алдсан ар гэрийнхний уй гашууг бодоход элэг эмтэрч, гүн харамсал төрж байна.
Эцэст нь амь үрэгдэгсдийн сүнс тайван нойрсож, ар гэрийнхэн нь амар амгалан байхыг хүсэн ерөөе."Эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу. Сүнсийг нь оршоосон хөшөөний дэргэдэх 6281 тулгуур багана бүр нь талийгаачдын ажил үүрэгтээ хандах өндөр хариуцлага, мэргэжлийн бахархал, зорилгодоо үнэнч байдал, бусдын төлөөх анхаарал халамж, амь насаа үл хайрлах сэтгэл, эр зоригийг илэрхийлж байна. Тэднийг чин сэтгэлээс хүндэтгэж, талархаж байна.
Амгалан тайван, аюулгүй нийгэм нь иргэдийн сэтгэл хангалуун амьдралын үндэс суурь нь бөгөөд бид ирээдүй хойч үедээ саадгүй өвлүүлэн үлдээх ёстой зүйл юм.
Бид амь үрэгдэгсдийн ариун хүсэл, гэгээн үйлсийг өвлөн авч, Япон Улсад амьдарч буй нийт иргэдийг гэмт хэрэг, байгалийн гамшгаас авран хамгаалахын төлөө чадах бүх зүйлийг хийнэ гэдгээ амлаж байна.  Эцэст нь амь үрэгдэгсдийн сүнс тайван нойрсож, ар гэрийнхэн нь амар амгалан байхыг хүсэн ерөөе." гээд удтал мэхийн ёсолж, хүндэтгэл илэрхийлсэн байна.  
Хүндэтгэлийн ёслолд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Ишиба тэргүүтэй Нийтийг аюулаас хамгаалах үндэсний хороо, Цагдаагийн Ерөнхий газар, Токио хотын Цагдаагийн газрын удирдлага, албаны хүмүүс болон 2024 онд амь үрэгдсэн 11 хүний ар гэрийн төлөөлөл нийт 130 гаруй хүн амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ. 

Энэхүү ёслол нь 1958 оноос эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан 5626 цагдаагийн ажилтан, тэдний ажилд туслаж яваад шударга үйлсийн төлөө эндсэн 655 иргэн, нийт 6821 хүний сүнсийг Цагдаагийн Ерөнхий газрын хашаанд байдаг дурсгалын цогцолборт оршоож, нэрсийг нь хөшөөнд сийлжээ.

Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны зүгээс Монгол Улсын иргэн Алтанхуяг овогтой Төгс-Эрдэнийн ар гэрийнхэнд тэтгэлэг олгох тухай асуудлаар Канагава мужийн Цагдаагийн газар, Цагдаагийн нийгэмлэгийн холбогдох ажилтнуудтай уулзуулж, материал бүрдүүлэлт хийсний дагуу ар гэрийнхэнд нь хуульд заасан тэтгэмжийг японы талаас олгохоор болоод байна.


https://gogo.mn/r/00eqg
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ