Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах станц шатжээ


Дорноговь аймгийн Сайншанд суманд өчигдөр /2024.12.08/ өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах АТП-147 дугаар станц шатжээ. Тодруулбал, тус сумын 6 дугаар багт 2х2 метрийн хэмжээтэй өндөр хүчдэлийн цахилгаан хуваарилах байгууламж оройн 20:00 орчимд шатсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчид тухайн газар ажиллан, галыг бүрэн унтраажээ.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баянгол суманд нэг иргэний 9х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 16 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан бөгөөд нийт дуудлагын 80 нь гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ