Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

TASS: Ассад гэр бүлийн хамт Москвад ирсэн


Сирийн босогчид Башар аль-Ассадын удаан хугацааны засаглалыг нугачин дарж, ялалтаа тэмдэглэж буй. Үүний зэрэгцээ эх орноосоо дүрвэсэн Ассадын хаана байгаа талаарх цуу яриа цахим орчинд хөврөх болов. Түүнийг хаа нэгтээгээс орогнол эрж буй эсэх, тэр бүү хэл нас барсан байж магадгүй талаар бүтэн өдрийн турш янз бүрийн таамаг үргэлжилсэн билээ. Тэгвэл энэ бүх цуу яриа, таамагт Оросын төрийн мэдээллийн агентлаг цэг тавив.

Кремлийн эх сурвалжийн мэдэгдлээс иш татан "TASS" агентлаг "Ассад болон түүний гэр бүл ОХУ-ын нийслэл Москвад ирсэн бөгөөд хүмүүнлэгийн шалтгаанаар тэдэнд орогнол олгосон" гэж мэдээлсэн байна.

Босогчид Сирийн хоёрдох том хот Алеппод илт давамгайлж, ойролцоох бүс нутгийг эзэлж байхад Ассад болон түүний засаг захиргаа яаран харуй үйлдэл үзүүлээгүй. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Ираны Гадаад хэргийн сайдтай уулзахдаа "террорист байгууллагын" эсрэг тэмцэхээ тангараглаж байсан ч бодит байдал дээр томоохон хотыг эзэлсэн босогчдын эсрэг дорвитой үйлдэл хийгээгүй юм. Түүнчлэн, босогчид Бямба гаригт /2024.12.07/ Дамаскийг бүсэлсэн гэдгээ мэдэгдэх үед Ассад хаана ч байсангүй. Улмаар түүнийг эх орноосоо оргосон эсвэл нас барсан гэж олон нийт таамаглах болсон. Ассадын хүндэт харуулууд хүртэл Бямба гаригт хамгаалалтын цэгүүддээ байгаагүй. Энэ нь түүнийг Дамаскад байхгүйг илтгэсэн байна. Учир нь эдгээр харуулууд цаг ямагт Ассадыг дагаж, түүний байгаа газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж "CNN" тайлбарлажээ.

Сирийн Ерөнхийлөгчийн тамгын газар эхэндээ Ассадыг Дамаскаас дүрвэж, өөр улс орон руу явсан гэх мэдээллийг үгүйсгэн, гадаадын хэвлэлүүд цуу яриа, худал мэдээлэл тарааж байна гэж буруутгасан байна.

Гэсэн хэдий ч босогчид хотыг эзэлсний дараа холбогдох албан тушаалтнууд Ассад алга болсныг мэдэгдэж, эрэн хайж эхэлжээ. Тухайн үед босогчдоор толгойлуулсан иргэд түүний албан ёсны байр руу дайран орж, үймээн дэгдээж эхэлсэн байдаг. Цуу яриа ид өрнөж байх үед Оросын Гадаад хэргийн яам Ням гаригт "Ассад Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч, эх орноосоо дүрвэхээр шийдсэн бөгөөд эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх зааварчилгаа өгсөн" гэж мэдэгдэв. Мөн түүний энэ шийдвэрт Орос нөлөөлөөгүй болохыг онцолсон байна. Үүний дараа төд удалгүй Ассад Москвад ирсэн гэх мэдээлэл цацагдсан юм.

Босогчидтой ойрхон байдаг эх сурвалж "CNN" агентлагт хэлэхдээ, огцорсон Ерөнхийлөгч Оросын хамгаалалт дор Дамаскийг орхисон гэжээ.

Мөн өөр нэг эх сурвалж түүнийг Оросын агаарын бааз байрладаг Сирийн баруун хойд хэсэгт орших Латакиа руу явсан гэжээ. Нислэгийн хяналтын тоо баримтаас үзвэл, хамгийн сүүлд ниссэн онгоц Ням гаригт орон нутгийн цагаар 02:00 цагийн үед Дамаскийн нисэх онгоцны буудлаас эрэг орчмын чиглэлд хөөрч, Хомс хотын дээгүүр гэнэт чиглэлээ эргүүлснээр алга болсон. Уг нислэгт Ассад байсан эсэхийг нотлох баттай нотлох баримыг "CNN" агентлаг олоогүй юм. Гэсэн хэдий ч Ассадын хувьд Оросыг зорих нь тодорхой байсан. Учир нь тус улсын Ерөнхийлөгч Путин түүний хамгийн эртний холбоотон бөгөөд Сирийн дэглэмийг агаарын хүч, цэргийн тусламжаар дэмжиж байсныг дэлхий нийт мэднэ. Эцэст нь Ассад Москвад төдийгүй өөр улс орнуудад орогнохоос үл хамааран түүний хорь гаруй жилийн засаглал гэнэтийн байдлаар гутамшигтайгаар төгсөж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ