Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цагдаагийн нэр барин залилан хийсэн этгээдийг илрүүлжээ


Цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр иргэн О-оос цагдаагийн алба хаагчийн нэр ашиглан залилаад байх шиг байна гэсэн гомдол мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад урьд өмнө залилах болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж, удаа дараа ял шийтгэгдэж байсан У гэгч нь хүнсний дэлгүүр, эмийн сан, баар, зочид буудал зэрэг үйлчилгээний байгууллагуудаар орж, чанаргүй хүнсний бүтээгдэхүүн болон шаардлага хангаагүй эм зарж байгаа талаар үйлчлүүлсэн иргэдээс гомдол гаргасан байна гэх нэрийдлээр хуурч мэхэлж, бэлнээр болон харилцах банкны данс ашиглан мөнгө авч байжээ. Уг этгээд нь урьдчилсан байдлаар нийслэл хотын хэмжээнд худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 13 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд худалдаа эрхэлдэг, үйлчилгээний байгууллагад ажилладаг иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдэгдэхийг анхаарууллаа.
ЦЕГ
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ