Баян-Өлгий аймгийн Сагсай суманд 150 ортой цэцэрлэг ашиглалтад орсныг Боловсролын яамнаас мэдээллээ.
Тус цэцэрлэгийн барилга угсралтыг "Нур-Едил" ХХК гүйцэтгэж, Барилгын хөгжлийн төвөөс захиалагчийн хяналт тавин, өнөөдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан байна.