Амгалан дулааны станцад гарсан гэмтлийг бүрэн засварласан талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө. Тэрээр "Амгалан дулааны станцад саатал гарсан. Засаад дуусаж байгаа. Айл өрхийн цахилгаан, дулаанд өөрчлөлт гараагүй. 2024-2025 оны өвлийн оргил ачааллын үеэр Бөөрөлжүүтийн станцийг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөж бйсан. Гэмтэл гарсантай холбоотойгоор 14-21 хоног хойшлох тооцоололтой байна. Ослын шалтгааныг тодруулахаар мэргэжлийнхэн ажиллаж байна. Эрчим хүчний үнийг өртөгт дөхүүлнэ" гэв.