Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Авлигын эсрэг хүчтэй тэмцэх шаардлагатай орнуудад Монгол багтжээ


Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас "OECD" саяхан нийтэлсэн судалгаанд Казахстан, Киргиз, Монгол, Тажикстан, Узбекистаны авлигын түвшин өндөр байгаа тул үүнийг шийдвэрлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолжээ. Тодруулбал, эдгээр таван улс орны дийлэнх нь авлигатай тэмцэх стратеги баримталж байгааг тайлангаас харж болно. Монгол, Тажикстан, Узбекистаны хувьд засгийн газрын худалдан авалт, зардлыг ил тод байлгах арга хэмжээ авсан бол Казахстан улс бизнесийн шударга байдлыг сайжруулах арга хэмжээ авч байна гэж судалгаанд дурдсан байна.
 Түүнчлэн, Монгол Улс шүүх эрх мэдлийг олон улсын жишигт нийцүүлж, шинэчлэх ажил хийсэн.
Гэсэн хэдий ч эдгээр улс орнуудад авлигатай тэмцэх ерөнхий ахиц дэвшил хязгаарлагдмал, зогсонги байдалд байгаа бөгөөд Киргиз зэрэг зарим улс хэд хэдэн байр ухарсан байна. Мөн ашиг сонирхлын зөрчил болон хөрөнгөө ил тод байлгах зохицуулалт дутмаг бөгөөд энэ тал дээр хэрэгжих ёстой хууль дүрэм ямар ч үр дүнг үзүүлдэггүй. Жишээ нь Казахстанд хөрөнгө орлогын мэдүүлгийн систем нь татварын тайлантай холбоотой байдаг боловч энэ нь авлигаас урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчил, хууль бусаар хөрөнгөжсөн байдлыг илрүүлэх зорилгод хүрч чадахгүй байна. Узбекистан улс саяхан энэ чиглэлээр хууль баталсан тул үр нөлөөг цаашид үнэлэх хэрэгтэй.
Монгол Улсын хувьд хөрөнгө орлогын мэдүүлгийн тогтолцоог нэвтрүүлсэн боловч энэ нь хуваагдмал, ил тод биш байгаа нь олон нийтийн хяналт тавих эрхийг хязгаарлаж байна.
Эдгээр улс орнууд нь шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль эрх зүйн болон институтийн тогтолцоог хараахан нэвтрүүлээгүй байна. Иргэнээ хамгаалдаг, нийгэмд шудрага байдлыг дэмждэг бүс нутгуудын авлигын эсрэг хүчин чармайлт өндөр байдаг бөгөөд тухайн таван оронд авлигын талаар мэдүүлсэн шүгэл үлээгчид хохирдог болохыг үзүүлэлтүүд харуулжээ. Түүнчлэн, авлигын гэмт хэргийг шийдвэрлэх түвшин нь судалгаанд хамрагдсан улс орнуудтай харьцуулахад дунджаас доод түвшинд байна. Зөвхөн Монгол Улс л авлигын гэмт хэрэгт холбогдсон хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэрэгжүүлдэг ч бодит байдал дээр олон улсын жишигт нийцдэггүй аж. Тиймээс эдгээр таван улс авлигын гэмт хэргийг шийдвэрлэх үйл явцыг эрчимжүүлэн, өндөр түвшний авлигатай тэмцэхийн тулд шүүх, прокурорын байгууллага, авлигатай тэмцэх байгууллагуудын хараат бус байдлыг тодорхой хэмжээнд чангатгах шаардлагатай байна гэж нийтэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: OECD
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ