Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Захирамжийн утга гуйвуулсан даргатай хариуцлага тооцохоор болжээ


Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний талаар албан тоот хүргүүлэхдээ үг, үсгийн алдаа гаргаснаас болж Баян-Өлгийн аймгийн Засаг даргын Тамгын газар багагүй шүүмжлэлд өртсөн.
Уг албан бичгийг үйлдэхдээ утгын алдаа гаргасан гэж тус аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамедтай Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон гэх мэдээлэл байна.
Засаг даргын зүгээс төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг зөв зүйтэй уламжилж, олон нийтэд танилцуулж байхыг Тамгын газрын албан хаагч нартаа сануулсан байна. Дашрамд сонирхуулахад, Баян-Өлгий аймгийн нэр бүхий албан тушаалтнууд газар орны нэрийг дураараа өөрчилсөн асуудал үүсгэсэн. Энэ хэрэгт нь тэднийг торгох ялаар шийтгэсэн юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ