Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүнийг эмчлэх хамгийн шилдэг анагаагч бол өөрийнх нь бие махбодь


Бид өөрсдийнхөө анагаах хүчийг хэрхэн ажиллуулах талаар зөвлөгөөг хүргэж байна. 
Хүний бие махбодь хором мөч тутамд өөрийгөө шинэчилж анагаахыг хичээж байдаг. Бидний оролцоогүйгээр шүү дээ. Бидний хийх ёстой цорын ганц зүйл гэвэл – энэ үйл явцад нь саад болохгүй байх ёстой.
Эрүүл мэнд – цусны шинжилгээ эсвэл цусны даралтны үзүүлэлтээр тодорхойлогдох зүйл биш юм. Эдгээр үзүүлэлт нь орчин үеийн шинжлэх ухаан гэдэг зүйл бий болсноос хойш л гарч ирсэн (хүний эрүүл мэндэд ямар нэгэн хувь нэмэр оруулсан гэж шууд утгаар нь бас хэлж болохгүй).
Эрүүл мэнд – амьдрал өвчтөнөөс холдож байхад хавдрын хэмжээг багасгах үйл явц биш юм.
Эрүүл мэнд – цусны даралтны тоо нэмэгдэхгүй байгаа ч бодит амьдрал дээр өвчтөний дархлаа муудаж шинэ халдвартай тэмцэж чадахгүй байгааг хэлэхгүй.
Эрүүл мэнд – амьдралын хэв маяг болно. Амьдралын хэв маягийг өөрчлөх – зөвхөн “давс бага хэрэглэх”, “өдөрт 30 минутын турш зүрхэнд ачаалал өгөх” эсвэл “өдөрт 2 литр ус уух” гэж ойлгож болохгүй. Бид эрүүл мэнд гэдэг ойлголтыг эргэн харж зөв ойлголттой болох ёстой юм.
Эрүүл мэнд – энэ бол амьдралын чанар. Энэ бол чанартай амьдрал. Шөнийн цагаар бат бөх нойрсож, явахад өвчин мэдрэгдэхгүй байж, хоолыг дуршилтай идэж, сайн ой санамжтай байж бас таны хувьд чухал гэсэн зүйлдээ хүрч чадаж (зөвхөн таны хувьд чухал гэж байгаа зүйлд шүү) байгааг л ойлгоно.
Эрүүл мэнд – гэр бүлтэйгээ цуг өнгөрөөж байгаа цаг хугацаа, ой модоор зугаалах тэр л цаг хугацаа, баяр хөөрийг мэдрэх мэдрэмж, ирээдүйгээс айх айдасгүй бас стрессийн эсрэг баттай зогсох чадвар юм.
Эрүүл мэнд – өөрийн бие махбодид хүндэтгэлтэй хандах байдал бөгөөд таны бие махбодь яг л цаг шиг ямар ч асуудалгүй ажиллаж байгаад баярлах тэр мэдрэмж болно.
Эрүүл мэнд – эрч хүч, амьдралын амтыг бүрэн мэдэрч байнга дээш тэмүүлж байгаа тэр л тэмүүлэл юм. Орчин үеийн анагаахын шинжлэх ухаан эдгээр асуудлыг алийг нь ч шийдэж чадахгүй байна. Тэр ч бүү хэл өмнөө эдгээрийг асуудал болгон гаргаж ирж тавихгүй байна шүү дээ. Тийм учраас орчин үеийн анагаахын шинжлэх ухаанд бидний амьдралын чанар чухал биш гэж ойлгож болно.
Хэрвээ та нойргүйдлээр шаналж байвал танд химийн гаралтай эм л бичиж өгнө – уг эмийн гаж нөлөө нь ой санамжид муугаар нөлөөлнө. Тэгээд үүнийгээ үр дүнтэй эмчилгээ гэж үзэх бөгөөд өвчнийг анагааж бүтэн нойртой болголоо гэнэ. Нэг ёсондоо асуудлаас гарах арга замыг олжээ гэнэ. Ийм нойрны дараа та өөрийгөө сэргэлэн, эрч хүчтэйгээр мэдэрч чадах уу? Энэ асуудлыг тэд авч хэлэлцэхгүй. Өнөөдрийн нийгэм өвчин, үхэлд маш өндөр төлж байна. Анагаахын шинжилгээ нь ямар нэгэн өвчний онош тавихад ашиглагдаж байгаа, гэхдээ эмчилгээний аргууд нь буюу химийн бодисоор гаргаж авсан эмүүд нь хүссэн эрүүл мэнд, аз жаргалд хүргэхгүй ажээ. Та өөрийнхөө хувьд “эрүүл мэнд” гэдэг ойлголтыг тодорхойлох гэж оролдоорой. Таны хувьд эрүүл мэнд гэж юу вэ? Ямар мэдрэмж, эрүүл мэнд гэдэгт ямар үйл явц хамаарч байна вэ? Тийм ээ, зөвхөн таны хувийн үзэл бодол, ойлголт хэрэгтэй. Яагаад гэвэл бид сүүлийн үед өөрийн үзэл бодлоо хаяжээ, дандаа л бусдын ойлголтоос зээлдэг болж.
За ингээд, цаг гарган уг мэдээллийг уншиж байгаа бол эмийн үйлдвэрлэл танд эрүүл мэнд авчирдаггүй гэдгийг ойлгоно.
Эрүүл мэнд – та өөрийгөө сонсож бие махбодьтойгоо нөхөрлөж эхлэхийг хэлнэ. Харин одоо бид өөрсдийнхөө анагаах хүчийг хэрхэн ажиллуулах тухай ярилцацгаая. Бага насны дурсамжаа сэргээх үү? Галзуу юм шиг гүйж яваад тээгэлдээд унах нь тэр… Өвдөг шалбарсан, та унасандаа болоод уйлна эсвэл тэвчиж нулимсаа залгина. “Нисэж унасан”-ы аймшигтай үр дагаврыг хараад бүр айдас төрнө, таны өвдөг урьдынх шигээ хэзээ ч болохгүй гэж бодно… Гэхдээ ид шид гэж байх юм аа, дараа өдрөөс эхлээд шарх аньж байна. Бие махбодь хамгаалалтын гадаргуу үүсгэжээ, гаднаас авах халдвараас өөрийгөө хамгаалсан байна. Ингээд таны өвдөг аажим эдгэрч ямар ч шарх сорвигүй хуучин шигээ болжээ. Арьсны эд эс идэвхтэй ажиллах ёстойгоо “ойлгож байна”, тэгээд өвчтэй хэсэгт “нөхөөс” тавьж нөхөн сэргээх ажлаа эхлүүлжээ. Яг л ийм үйл явц хүний бие махбодийн бүх хэсэгт явагдана – хуваагдах, өсөлт, гэхдээ хавдрыг бодвол энэ явц цагтаа зогсоно.
Өөрөөр хэлбэл эсийн түвшинд юуг, хэзээ, хэрхэн хийхээ сайн мэдэж байгаа хэрэг юм. Эд эс болгонд орших ДНК өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлж сэргээж байдаг, шинэ үеийн нанотехнологи шиг л арьсыг нөхөн төлжүүлнэ (эрдэмтэд энэ үйл явцад дөхөж очих зүйлийг ч олоогүй байна). Эд эс үржинэ, цусаар дамжин тэдэнд шим тэжээлтэй бодис байнга хүрч байдаг. Ингээд л анагаах үйл явц үргэлжилсээр. Шарх эдгэхээр нөхөн төлжих үйл явц өөрөө аажим зогсоно. Энэ үйл явцын хамгийн биширмээр явдал нь – бие махбодь өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх үйл явц бидний оролцоогүйгээр явагддаг, бие даагаад л…
Бид цусыг шарханд зориудаар чиглүүлэхгүй эсвэл зориудаар эд эсийг нөхөн төлж гэж удирдахгүй, хорт бодис биеэс гадагшил гэж чиглүүлэхгүй, нөхөн төлжих үйл явц хэзээ зогсохыг заахгүй (мэдээж бид энэ үйл явцыг ухамсартайгаар хийж болно гэж боддоггүй байх л даа). Энэ бүгд бидний оролцоогүйгээр явагдана. Энэ мэт өөр бусад зүйлүүд ч бидний оролцоогүйгээр явагдсаар л байгаа. Бидэнд зүүд зүүдлэгддэг – энэ үед эрч хүчний өөрчлөлт явагдаж байдаг ажээ, Өөрөөр хэлбэл өвчнийг анагаахад шаардлагатай эрч хүчний урсгал явагдана, товчхондоо алхими юм уу даа.
“Гуурсан хоолойн багтраа өвчин”, “цусны өндөр даралт” – энэ бүгд эмч нарын зохиосон өвчин. Өөр үгээр тайлбарлан хэлэхэд, тэд бие дааж оршдоггүй. Энэ бол бие махбодь өөрийн хүнд хэцүү системийн тэнцвэрт байдлыг олох гэж байгаагийн л шинж тэмдэг юм. Өөрийгөө анагаах боломжийг бий болгохын тулд бие махбодио сонсож сурах хэрэгтэй, тэр юу хүсэж байгааг мэдрэхээс бус химийн бодисоор хордуулж, мэс заслын аргаар эрэмдэглэж эсвэл хортой химийн эмчилгээгээр устгаж алах огт хэрэггүй юм. Эрүүл байхыг хүсэж байна уу? Эмч рүү явахаа боль, бие махбодийн илгээж байгаа дохиог ойлгож сур, өөрт ойлгомжтой бодит эрүүл зарчмыг баримтлан амьдар.
Жишээ нь хавдар – эд эс өөр хоорондоо зохих ёсоор “харьцахгүй” байгаагийн шинж тэмдэг юм. Эд эс үржихээ больсон тухай дохио эд эсэд ирэхгүй байгаагийн шинж тэмдэг бол хавдар. (Хавдар – эд эс ямар ч хяналтгүй хуваагдаж байгаа явдал). Эд эсийн “хэвийн харьцаа”-г сэргээх боломж бий, үүний тулд хоолны дэглэм, орчин тойрноо болон аливаа буруу ойлголтоо өөрчлөх, өөрт шаардлагатай Д амин дэмийг нар болон хоол хүнсээр дамжуулан авах хэрэгтэй. Ерөнхийдөө таны бие махбодь эрүүл байхыг хүсэж байна, үүнийхээ тулд өөрөөсөө маш их хүч чадал зарцуулж байна гэсэн үг.
“Шинж тэмдэг” – энэ бол тусламж хүсэж байгаа л дуу хоолой, бие махбодь өөрийгөө анагаахыг хүсэж байгаа хүсэл юм. Хэрвээ та анхааралтай хандвал таны бие махбодь юу хүсэж байгааг сонсож ойлгож чадна, хэрвээ анхааралтай байж чадахгүй бол – эдгээр шинж тэмдгийг өвчин намдаах эмээр улам дарж мэс засал эсвэл өөр төрлийн эмчилгээгээр бие махбодио алах болно. Ихэнх эмч нар хүний алдагдсан эрч хүчний тэнцвэрийг олж чаддаггүй, тэдэнд ийм мэдлэгийг ч заагаагүй байдаг. Орчин үеийн анагаах ухаан зөвхөн өвчний шинж тэмдгийг дарахад л чиглэгдсэн. Тэгээд л болоо. Бидний бие махбодь – байгалиас заяасан гайхалтай бүтээл ажээ. Бидэнд орчин үеийн шилдэг нанотехнологи суурилуулсан – дархлааны систем. Бидний мэдрэлийн системийн бүтэц, үйл ажиллагаа ямар ч орчин үеийн хүчтэй компьютэрээс давж гарахаар төгс.
Бидний нөхөн үржихүйн систем – амьдралын үргэлжлэлийг тэтгэх гайхамшиг. Бидний дотор эрхтэн хүртэл сэтгэл хөдлөл, ой санамжтай. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүд донорынхоо сэтгэл хөдлөл, ой санамжийг мэдэрдэг байна.
Товчхондоо хэлэхэд, бид – байгалийн гайхалтай бүтээл болно. Бид өөрөө өөрийгөө анагаах чадалтай. Энэ чадлыг бууруулж байгаа цорын ганц зүйл бол – эмийн бүтээгдэхүүн юм. Олон хүн эмийн эмчилгээнд найдаж байна: өөрийгөө өвчин намдаах эмээр хуурч, дархлааны системийг химийн эмчилгээгээр дарангуйлж, мэдрэлийн системийг вакцин зэргээр буудаж байна.
Энэ жагсаалт үүгээр дуусахгүй. Бүх эмүүд буюу химийн орцтой эмүүд – хортой, бие махбодь өөрийгөө анагаах чадлыг унтрааж байна. Хортой коктейл уусны дараа өөрийгөө эмчлэх чадвар буурч байгаад гайхах зүйлгүй болов уу. Долоо хоногийн хугацаанд аливаа эмийн хэрэглээнээс татгалзаж үзээрэй, үүнд зөвхөн эм төдийгүй нэмэлт хүнс, бүрэн боловсруулсан хүнс (цагаан сахар, гурил, таны гал тогоонд таны гараар өндөр хэмийн боловсруултад ороогүй бусад бүх хүнс), химийн гаралтай ахуйн бүтээгдэхүүн (сод маш олон төрлийн цэвэрлэгээний бодисыг бүрэн орлож чадна), гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэн, мөн антибиотик зэрэг химиэр хооллосон амьтан, малын гаралтай мах (мөн зэрлэгээр алсан, гаргасан мах хамаарна) идэхгүй байх хэрэгтэй. Магадгүй таны бие махбодийн өөрийгөө анагаах чадал эргэн сэргэж та эрүүл саруул болох биз ээ.
Мэдээллийг: news.xopom.com


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ