Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Mock Trial-ЗХШ 20 жил” шүүхийн мэтгэлцээний тэмцээний аварга баг тодорлоо

Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” мэтгэлцээний тэмцээнийг 2 өдөр /2024 оны 4 дүгээр сарын 13, 15/-ийн турш зохион байгууллаа. Уг тэмцээнд 14 хууль зүйн их, дээд сургуулийн 75 оюутан оролцсон бөгөөд тэднийг 16 хуулийн фирм дасгалжуулж, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэдэг маргааны төрлөөр ур чадвар, мэдлэгээ сорин өрсөлдсөн юм.
Мэтгэлцээний тэмцээнд Өмгөөллийн Соёмбо легал партнерс ХХН-ийн бэлтгэсэн оюутны баг аваргаллаа. Тус багийн бүрэлдэхүүнд,
  • О.Орхонсэлэнгэ /Их засаг олон улсын их сургууль/
  • Б.Болормаа /Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль/
  • Э.Марал /Шихихутуг их сургууль/
  • Б.Сувд-Эрдэнэ /Сити их сургууль/
  • Д.Сэлэнгэ /Отгонтэнгэр их сургууль/ нар багтсан бөгөөд эрдэм мэдлэг, авьяас чадвараа сорин мэтгэлцсэн юм.
Харин дэд байранд Өмгөөллийн ЭмДиЭс ХаанЛекс ХХН-ийн бэлтгэсэн баг шалгарсан бөгөөд
  • А.Анулин /Боловсрол соёл эрх зүйн дээд сургууль/
  • Л.Болормаа /Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль/
  • О.Цэндмаа /Боловсрол соёл эрх зүйн дээд сургууль/
  • Т.Сувд-Эрдэнэ /Шихихутаг их сургууль/ нарын бүрэлдэхүүнтэй байлаа.
Гутгаар байрыг Өмгөөллийн Легал гайд ХХК-ийн бэлтгэсэн баг эзэлсэн ба
  • Т.Дүүрэнзаяа /Санхүү эдийн засгийн их сургууль/
  • Б.Мөнхтуул /Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль/
  • А.Мичидмаа /Орхон их сургууль/
  • П.Ганбаяр /Санхүү эдийн засгийн их сургууль/ нарын оюутнуудаар багаа бүрдүүлсэн.
Шагналт байранд Өмгөөллийн Адвокат консалтинг ХХК-ийн бэлтгэсэн баг шалгарсан бөгөөд
  • Г.Эрдэнэтөгс /Отгонтэнгэр их сургууль/
  • Б.Марал /Санхүү эдийн засгийн их сургууль/
  • Б.Тэнгис /Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль/ нар багтсан юм.
Мөн энэ оны шилдэг илтгэгчээр Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Т.Дүүрэнзаяа тодорлоо.
     Энэ удаагийн тэмцээний ерөнхий санаачлагчаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим ажиллалаа. Шагналт байруудыг шалгаруулах хяналтын шатны шүүх хуралдааныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгчээр П.Соёл-Эрдэнэ, М.Батсуурь, Д.Батбаатар, Х.Батсүрэн нар оролцов.
        “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” шүүхийн мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогч багуудын шагнал гардуулах ёслолд Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Улсын  дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч нар, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров тэргүүтэй хамтран зохион байгуулагчид оролцсон юм.
      Мөн тус тэмцээнийг зохион байгуулах Ажлын хэсэгт Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Ганзориг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нар ажиллалаа.
       Тэмцээний давж заалдах шатны шүүхийн мэтгэлцээнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү, шүүгч Г.Билгүүн, шүүгч З.Ганзориг, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч О.Оюунгэрэл нар шүүж, зохион байгуулалтад тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал тэргүүтэй 18 хүн ажилласан юм.
    Харин тэмцээний анхан шатны шүүхийн мэтгэлцээнийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Л.Батбаатар, шүүгч Ө.Болорчимэг, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч А.Ганзориг, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Д.Эрдэнэчимэг, шүүгч Х.Нямдэлгэр нар шүүж, арын албанд тус шүүхийн Тамгын газрын 19 албан хаагч хамтарч ажиллав.
    Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын хуульчдын холбоо, Захиргааны эрх зүйн хороо голлон  ажилласан бөгөөд тус холбооны , Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо, Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо, Тамгын газар, мэргэжилтэн Г.Сарангэрэл, мэргэжилтэн Г.Хосцэцэг, мэргэжилтэн Г.Ундармаа, мэргэжилтэн Т.Гүнбилэг, мэргэжилтэн Х.Наранхүү нар гар бие оролцлоо.  
Мөн Монголын өмгөөлөгчдийн холбоо болон өмгөөллийн дараах 16 фирм идэвх санаачлагатай оролцлоо.
  1.  Өмгөөллийн Ананд адвокатс ХХН
  2. Өмгөөллийн Анта партнерс ХХК
  3. Өмгөөллийн Заяа энд Золоо зөв ХХК
  4. Өмгөөллийн Легал полиси ХХК
  5. Өмгөөллийн Моннгол өмгөөлөгч ХХН
  6. Өмгөөллийн Нийслэл адвокэйтс ХХК
  7. Өмгөөллийн Онч нүүдэл ХХН
  8. Өмгөөллийн Сноу хилл консалтанси ХХН
  9. Өмгөөллийн Фиделитас партнерс ХХН
  10. Өмгөөллийн Хэруга партнерс ХХН
  11. Өмгөөллийн Эрх зүйн гүүр ХХК
  12. Өмгөөллийн Дэнс легал ХХК болон шилдэг дөрөвт шалгарсан хуулийн фирмүүд хамтарч зохион байгуулсан юм.
    Тэмцээний багуудыг 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр тодруулж, хуулийн фирмүүд дасгалжуулах багаа сонгосон билээ. Харин анхан шатны мэтгэлцэх битүүмжилсэн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдөр задалж, багууд 5 долоо хоногийн турш бэлдэж, ийнхүү аваргаа тодрууллаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ