Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Олон улсын эрүүгийн шүүх Нетаньяхуг баривчлах шийдвэр гаргажээ


Олон улсын эрүүгийн шүүх Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, батлан хамгаалахын сайд асан Йоав Галант нарыг Палестины нутаг дэвсгэрт цэргийн болон хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн баривчлах зөвшөөрөл олгожээ.
Түүнчлэн Хамас хөдөлгөөний цэргийн жигүүрийг командлагч Мухаммед ад Дейфийг баривчлах зөвшөөрөл олгосон байна. Ад Дейф нь долоодугаар сарын 13-нд Израилын армийн цохилтод амь үрэгдсэн билээ.
Израил Олон улсын эрүүгийн шүүхийн энэхүү шийдвэрийг үнэнд нийцэхгүй, антисемитист буюу жүүдүүдийг үзэн ядах үзэлд үндэслэн гэж үзэж байна. Эл шийдвэр нь Олон улсын эрүүгийн шүүх дайны талд зогсож буйг харуулж байна гэж Израилын Ерөнхий сайдын зөвлөх мэдэгдсэн бол Гадаад хэргийн яам нь Олон улсын эрүүгийн шүүх нь эрх зүйн чадамжаа алдлаа гэжээ.
ОУЭШ-ийн шийдвэртэй холбогдуулан Хамас хөдөлгөөнөөс мэдэгдэл хийхдээ тус шүүх Израилын бусад албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэсэн бол Европын Холбоо Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэхүү шийдвэрт эгдүүцэж буйгаа илэрхийлжээ. Швейцар, Нидерланд хоёр Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг биелүүлнэ хэмээн мэдэгдсэн байна. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын албан ёсны төлөөлөгч Жереми Лоуренс Ромын дүрмийн дагуу Олон улсын эрүүгийн шүүхийг хүлээн зөвшөөрдөг улс орнууд тус шүүхийг шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ