Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Нийгмээс өшөө авах" үзэгдэл Хятадад гаарав



Хятадын өмнөд Хунан мужийн нэгэн бага сургуулийн гадаа байсан хүмүүс рүү машинтай этгээд дайран орж, хэд хэдэн хүн бэртжээ. Чухам хэдэн хүн бэртсэн нь тодорхой болоогүй ч хэд хэдэн хүн эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байна. Цагаан өнгийн "SUV" машин унасан этгээдийг эцэг эхчүүд болон сургуулийн хамгаалалтын ажилтан барьж авч, цагдаад хүлээлгэн өгчээ. Тухайн сургууль нь Хунан мужийн Динчен дүүргийн Ён’ан бага сургууль аж.
Үүгээр олон нийтийн аюулгүй байдлын асуудлыг хөндсөн халдлага Хятадад долоохон хоногийн дотор гурав дахь удаагаа гарч буй нь энэ юм. Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр Хятадын өмнөд хэсэгт мөн л автомашинтай этгээд халдлага үйлдэж, 35 хүн нас барсан. Мөн өнгөрсөн Бямба гаригт Хятадын зүүн хэсэгт хутгатай этгээд найман хүний аминд хүрсэн билээ.
Сүүлийн өдрүүдэд болсон халдлагуудыг "нийгмээс өшөө авах" үзэгдэл гэж нэрлэж буй. Энэ нь хувь хүн дотор хуримтлагдсан гомдол бухимдлаа танихгүй хүмүүст халдах замаар гаргахыг хэлнэ.
Цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр энэ он гарсаар дээрхтэй ижил төстэй гэмт хэрэг 19 удаа гарчээ. Үүний улмаас 63 хүн нас барж, 166 хүн бэртэж гэмтсэн байна. Энэ нь 2023 онд 16 хүн нас барж, 40 хүн гэмтсэнтэй харьцуулбал тун өндөр үзүүлэлт юм.
"Энэ бол гомдол ихтэй нийгмийн шинж тэмдэг. Зарим хүн бууж өгч, зарим нь өшөө авахыг хүсч байна" гэж Канадын Торонтогийн их сургуулийн Хятадын улс төрийн профессор Линетте Онг хэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ