Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

286-р цэцэрлэгийн барилгын засвар удааширч, хүүхдүүд цоожтой хаалганы цаана хоцорч байна


СХД-ийн 10-р хороонд байрлах 286-р цэцэрлэгийн барилга ашиглалтад ороод хоёр жил болсон ч хана нь цуурч, нурах эрсдэлтэй болсон юм. Улмаар хүүхдүүд цэцэрлэгтээ явах боломжгүй болсон. Энэ асуудлын талаар биднийг өмнө нь очиход тус цэцэрлэгийн захирал "Энэхүү барилгыг барьсан Билл Хаус компани гомдолгүй болгож, засварлаж өгнө гэдгээ мэдэгдсэн" тухай хэлж байсан юм.
Мөн тус хорооны засаг дарга, "Барилгын компанитай уулзсан. Эхний давхрыг бүрэн нурааж дуусгаад, дахин шинээр барьж, засварлахаар болсон" гэсэн юм.
Гэтэл энэхүү ажил нь одоог хүртэл урагш муутай байгаа талаар тус цэцэрлэгийн эцэг эхийн төлөөлөл бидэнд мэдэгдлээ.
Тэрбээр, "Хоёр сарын хугацаанд энэ цэцэрлэгийн барилга дотроо нурснаас өөр ямар нэгэн ахиц дэвшил гарсангүй. Энэ цэцэрлэгт суралцдаг 150 хүүхэд хохирч байна. Зарим нь гэрээсээ хол цэцэрлэгт явж, зарим нь цоожтой хаалганы цаана үлдэж байна. Энэ асуудал дээр ямар нэгэн арга хэмжээ авч, барилгыг засварлах ажилд анхаарал тавих хэрэгтэй байна" гэлээ.
Тус барилгын компани болон цэцэрлэгийн талаар нягталж үзвэл, улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр  “Билл хаус” компани барьсан байдаг. Харин одоо өргөн цууралттай ханыг нурааж засах бол нарийн ан цавыг гипсдэж тор тавьж янзалж магадгүй бөгөөд уг эвдрэлийг 60 сая төгрөгөөр засах юм байна.
Б.НОМТ
https://eguur.mn/548674/
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ