Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Вакциныг үгүйсгэгч эрүүл мэндийн салбарыг удирдах болов


Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп засгийн газрын албан тушаалтнуудаа томилсон хэвээр байна. Тэрбээр Эрүүл мэнд, үйлчилгээний нарийн бичгийн даргаар Роберт Кеннеди Жуниорыг сонгосноо мэдэгдлээ.  Кеннеди энэ жилийн сонгуульд бие даан нэр дэвшиж байсан ч наймдугаар сард нэрээ татсан байдаг. Үүний дараа өөрийн дэмжигчдэдээ Трампийг дэмжихийг уриалсан.
Кеннеди вакцины аюулгүй байдалд эргэлздэг нэгэн юм. Тэрбээр хүүхдүүд вакцин тариулснаасаа болж аутизмтай болдог гэх хуйвалдааны онолд итгэдэг. Мөн бүх төрлийн вакцины эсрэг тэмцэгч гэдгээрээ алдартай.
Кеннедигийн аав нь АНУ-ын ерөнхий прокурор асан Роберт Кеннеди (RFK) юм. Кеннеди гэр бүлийн эрчүүд бүгд улс төрийг зүтгэлтэн байсан. Тодруулбал, Кеннедигийн аав нь Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан бол авга ах нь ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: NHK
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ