Дундговь аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан болж, аймгийн засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээд Дундговь аймгийн МАН-ын хорооны дарга Самданнямын МӨНХЧУЛУУН-ыг 100 хувийн саналаар дэмжжээ. Аймгийн ИТХ-аас гаргасан тогтоолыг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар шийдвэрлэлээ.