Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдааг огцруулах хүсэлт гаргалаа


Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн эмч, ажилчид эсэргүүцэл илэрхийлж байгаа тухайгаа сошиал орчинд мэдээллээ. Эмч, ажилчид Хан-Уул Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдааг ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тодруулбал 6-7 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, цалин тасалдсан. Үйлчлүүлэгч хүлээн авахад шаардлагатай нэг удаагийн хэрэгсэл байхгүйн улмаас үзлэг хийх боломжгүй байгаа талаар хэллээ. Түүнчлэн илүү цагийн нэмэгдэл цалин хөлсөө цаг тухайд нь авах хүсэлтэй байгаа талаараа шаардлага хүргүүлсэн юм.
Эмнэлэгийн удирдлагын зүгээс төсөв танагдсан учраас эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа талаар хариу тайлбар өгчээ.
Эмч, ажилчдын хэлж буйгаар тухайн эрүүл төв хүн хүч байхгүй гэх шалтгаанаар илүү цагаар ажиллуулж, мөн нэн шаардлагатай эмчилгээ, шинжилгээг зогсоосноос иргэдийн зүгээс өргөдөл, гомдол тасрахгүй байгаа аж.

https://news.mn/r/2758818/
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ